Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан зохион байгуулсан "Нисэхийн Залуус Night Show" энэ сарын 28-нд буюу өнгөрөгч ням гарагт амжилттай зохион байгуулагдлаа.
Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилчид, нисэхээс төрөн гарсан уран бүтээлчид хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулжээ. Тоглолтын үйл ажиллагааг ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Чинзоригт, "Хос Янгир" трейдинг, "Янгир зоог", "Гасанхайрхан" ХХК-ууд, Б.Баярцэнгэл, н.Шийрэвдамба нар ивээн тэтгэгчээр, Б.Отгонбат болон нисэхийн залуучууд хамтран зохион байгуулж, дэмжиж оролцжээ.
Тоглолтод: 7-р сургуулийн төгсөгч хүүхдүүдийн Морин хуурын хамтлаг, Хүүхэд боловсрол хөгжлийн төвийн бүжигчин охид, Ц.Рагчаасүрэн, Хан-Уул, реппер Лимит кинг, Маараа, Пакреп, Моү жи, Тандр нарын дуучид, гитарын хослол болох Дөлгөөн, Дагваа, Dj Түвшин, "W2T" бүжгийн хамтлаг, циркийн галтай үзүүлбэр, хөтлөгч Өөскөө, "Stay", "Огторгуй", "Айзам" хамтлагууд оролцож ая дуугаа өргөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хэдэн хөгшин хамтлагууд оролцож байхаар шинэ залуус орох нь зөв дөө