Сэтгэл анагаах ДУУ, АЯЛГУУН бясалгал МОНГОЛД АНХ УДАА боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

 

Урлагаар дамжуулан анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ''Бүх Хүртэхүйд'' 360' media art & sound meditation хосолсон арт арга хэмжээг "Sound Meditation Mongolia" анх удаагаа амжилттай зохион байгууллаа. 

Хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалыг үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх 360′ медиа арт бүтээлтэй хослуулсан нь бүх хүртэхүйд үйлчилж, сэтгэлийн гүнд нуугдсан гүн стрессийг тайлах увдистай аж. 

Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан хөгжимчдийн хамт саунд терапиcт Б.Тэлмүүн удирдана явуулжээ. Мөн уран бүтээлч Арюна Булутовагийн 360' медиа арт бүтээл болон уран бүтээлч Ц.Дэлгэрдалайгийн саунд арт бүтээлийг толилуулж, үзэгчдийн сэтгэлийг анагаалаа. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мундаг (59.168.96.234) 2023 оны 06 сарын 06

Ёстой мундаг.

0  |  0
Top