Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулна

2023 оны 05 сарын 30

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр цахим орчинд үйлдэгдэж буй мөрийтэй тоглоом зохион байгуулах, залилан мэхлэх, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд, тус яамны удирдлагууд, Татварын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны оператор компаниудын төлөөллүүд оролцлоо.

Цаашид цахим орчинд үйлдэгдэж буй хууль бус мөрийтэй тоглоом, залилан мэхлэх, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top