ХАРХОРУМ 2023 | Тайз гэрлийн гайхамшиг, шилдэг уран бүтээлчдийн нэгдэл

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

~Саран нарыг халхалж, гэрэлт өдрийг сүүдэр нөмрөх ахуйд үл таних, ер бусын ертөнцөд та бид нэвтрэх болно~

Тайз гэрлийн гайхамшиг, дэлхийн шилдэг артистууд "Steppe Аrena"-д нэгдэх өдөр ойртсоор... 

Өнгөрсөн жил Visual Art-ыг 11 метр өндөр, 360° хэмжээс бүхий дэлгэцээр үзэнгээ шилдэг DJ нарын хөгжмийг сонсох боломжийг "KHARKHORUM Visual Art & Music Festival" наадам хөгжимд дурлагсдад олгосон. Төсөөллөөс ч дээгүүр мэдрэмжийг хөгжим сонсогчдод бэлэглэсэн тус хөгжмийн наадам энэ жил "Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" нэртэйгээр зохион байгуулагдах гэж буй баярт мэдээг дуулгахад таатай байна. 

Техно болон хаус урсгалын хөгжмийг лазер гэрлийн шоутай хослуулахын сацуу уран зургийн дүрслэл бүхий "Visual art"-р баяжуулан өөр ертөнцөд аваачих тус фестивальд дэлхийн шилдэг техно Dj нарын нэг продюсер Nina Kraviz оролцох гэнэ. 

Түүнээс гадна домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монголын шилдэг DJ Mara b2b TMK, NOMTII нар оролцох болно.

Дэлхийн хэмжээний тайз, дэлгэц, хөгжмийн хослолыг мэдрүүлэх уг шоунд урьд өмнө нь байгаагүй сонирхолтой том хэмжээний лед дэлгэцийн инстолляцаар дамжуулан, Испанийн уран бүтээлч Эфренийн итгээд сонин ертөнцөөр аялуулахаар төлөвлөөд байна.

"Kharkhorum “ECLIPSE” Visual Art & Music Festival" ирэх зургаадугаар сарын 10-нд "Steppe Arena"-д зохион байгуулагдана. Тасалбарыг Steppe Arena веб хуудсанд хандан худалдан авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

хямдхан(202.21.124.134) 2023 оны 05 сарын 30

жанзкаа ах их азтай хөгжим гэдэгийг одоо копии пасте мэдэх хүн л хийнэ шүү нээрээ зохион байгуулагчид шатна даа

0  |  0
Top