“UB BIKE TOUR” аялал зохион байгуулна

2023 оны 06 сарын 02

Дэлхийн унадаг дугуйн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоо, Дугуйтай гэр бүл ББН -аас санаачлан “UB Bike Tour” аяллыг 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Аялал Скай резорт цанын баазаас эхлэх ба Богдхан уулыг нар зөв тойрч, Төв аймгийн Зуунмод хот - Манзушир хийд- Буянт-Ухаа спорт цогцолборт дуусна. Энэхүү аялалд 16 ба түүнээс дээш насныхан оролцох боломжтой.


Анхаарах зүйлс:

- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх

- Аялалд тохирсон хувцас хэрэглэл сонгож өмссөн байх

- Замд хэрэглэх хөнгөн хүнс, ус ундаа бэлтгэж авч явах

Хөтөлбөр:

Хаана: Скай резорт цанын бааз

08:00-09:00 – Оролцогчдыг бүртгэж, дугаар олгох

09:00-09:20 - “UB bike tour” аяллын нээлт

Аялал үргэлжлэх хугацаа: 8-10 цаг

 

Бүртгүүлэх холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfeaDnKRznXBRUdNzREOkTEHYc4sEZV75F7sV76oIWXSnZvPg/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top