Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.07/ боллоо. Хуралдааны дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Манайх шиг өргөн уудам нутагтаа улсад харилцаа холбооны салбар маш чухал. Шинэ дэд бүтцийг нэмэгдүүлж, интернэтийн хүртээмжийг малчдад, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Бид Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэйгээ хамтарч өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель, интернэтийн сүлжээгээр холбосон. Бид 1226 багт холболтуудыг хийсэн. Гэвч цаашид хувийн хэвшилтэйгээ хамтраад интернэтийг хүргэж эхлэхэд бэрхшээл дагуулж байна. Тиймээс хаана ч интернэтийг хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )