Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа.
Миний бие "Шувуу" ажиллагааг нь ахалж ажиллаж байна. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүмүүсийг Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ тоо өсч, 127 хүний нэр гарч ирсэн. Тэднийг "Шувуу" ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх, зарим улстай хамтран ажиллаж авчрах чиглэлээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх "Шувуу" үйл ажиллагааны хүрээнд интерполын улаан буланд 22 хүн, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. Үүнээс нийт 45 хүнийг олж тогтоосон. Таван хүнийг авчирсан. Одоо 12 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )