ХАРХОРУМ | Визуал артыг илэрхийлэх уран бүтээлчидтэй танилц

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Степпe Аренагаас "Хархорум–Дүрслэх урлаг, хөгжмийн наадам"-ыг хоёр дахь жилдээ "Eclipse" нэртэйгээр зохион байгуулж, тус наадмын хүрээнд болох олон улсын визуал болон дуу авиан дүрслэлийн үзэсгэлэндээ дэлхийд нэрд гарсан олон улсын уран бүтээлчид болон Монголын контемпорари уран бүтээлчид уригдан оролцох гэж байна. 

Үзэсгэлэнд оролцож буй орон зайн инстоляц, визуал, дуу авиан дүрслэлийн бүтээлүүдийг 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас эхлэн өглөөний 06.00 цаг хүртэл хөгжмийн наадам явагдаж байх үеэр гадаа орон зайнд нээлттэй, үнэ төлбөргүй гаргана. Үзэсгэлэнгийн куратораар 976 Арт Галерей ажиллаж байна. Хархорум хөгжмийн фестивалийн билетийг Kharkhorum линкээр орж худалдаж авна. 

Олон улсын уран бүтээлчид: Alva Noto (Carsten Nicolai), Герман хөгжмийн зохиолч, дуу авиан уран бүтээлч Efren Mur, Испани дижитал уран бүтээлч Frank Bretschneider, Герман хөгжмийн зохиолч, хөгжимчин, видео уран бүтээлч Joёlle Snaith, Англи аудио визуал уран бүтээлч Pedro Maia, Португал кино найруулагч Rainer Kohlberger, Aвстри визуал уран бүтээлч, кино найруулагч Ryoichi Kurokawa, Япон уран бүтээлч Sam Rolfes, Aмерик виртуал перформанс уран бүтээлч Simon Mayers.

Монгол уран бүтээлчид: Ж.Ариунтуяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Г.Мөнхболор Б.Мөнхзул.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top