Тамирчид МЧБХ-ноос зарласан “СОРИЛГО БАРИЛДААН”-ыг эсэргүүцлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2023 оны есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн Сонгон шалгаруулалт явуулах насанд хүрэгчдийн сорилго барилдаан явуулах болсноо хоёр хоногийн өмнө албан ёсны фэйсбүүк хуудсаараа зарлалаа. Гэнэтийн энэ шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард Улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх эрхээ аваад байсан тамирчдыг бухимдуулж, чөлөөт бөх тойрсон дахин нэг маргаан дэгдлээ.

Юун түрүүнд Монголын чөлөөт бөхийн холбооноос зарласан “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн сонгон шалгаруулах насанд хүрэгчдийн сорилго барилдааны заавар”-ыг танилцуулъя.
 


Энэ шийдвэрийг Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эсэргүүцэж, өнөөдөр мэдээлэл хийхээр хэвлэлийнхэнд хандаад байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд олон тамирчин Холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэн байр сууриа илэрхийлжээ.
 

ДАШТ-ий мөнгө, 3 хүрэл медальт, Гавьяат тамирчин О.НАСАНБУРМАА
 

-Зарим хүмүүс Чөлөөт бөхийн ДАШТ-ны сорилыг эсэргүүцсэндээ тамирчид үзэл бодлоо илэрхийлж байна гэж андуураад байх шиг байна. Олимп жилийн дараа болох гэж байна. Олимпийн эрх олгох ДАШТ гуравхан сарын дараа болох гэж байхад гэнэт “Чөлөөт бөхийн мэргэжлийн зөвлөл” гэж хэсэг бүлэг хүмүүс, өдөр шөнөгүй бэлтгэл хийлгэж байгаа Шигшээ багийн дасгалжуулагч нараас илүү эрх мэдэлтэй, гэнэтхэн гарч ирээд тэмцээнд явуулах үгүйг шийдэх хэмжээнд байна гэхээр тамирчид эсэрцгүүцлээ илэрхийлж байгаа юм. Ер нь бол хамгийн багадаа жилийн өмнө сайн ярьвал өмнөх

Олимпийн дараа, дараагийнхаа 4жилийн циклийн тэмцээн уралдаан, 1-4 жилийн төлөвлөгөө, батлаад тэр дагуу байдаг бол хэн ч маргахгүй тэмцээндээ тааруулан бэлтгэл сургуулилтаа базаана. Тамирчидад ч гэсэн нээлттэй, ойлгомжтой хэрүүл,уруул гарахгүй гэж бодож байна. Хожсон бол яваад, хожигдсон бол тэмцээнд явах тамирчдынхаа бэлтгэлийг хангаж өгөөд л 1 номер болохын төлөө илүү их хөдөлмөрлөх байх?

Анхнаасаа хэрүүлтэй, маргаантай байсан одоо ч хэвээрээ, хэзээ ч хөгжиж, эв зүйгээ олж, нэг сайхан болох юм бүү мэд! Олон жил энэ тогоонд байсан болохоор муулах дүргүй, хүн муулахыг сонсох бүр дүргүй ч гэсэн үнэхээр болохгүй зүйлд бодлоо хэлмээр л санагдах юмаа. Тэмцээн болохоос  1 сарын өмнө, 2 сарын өмнө 21 хоног 14 хоногийн өмнө гэнэт нэг юм батлаад л гараад ирэхээр л тамирчид дургүйцэх нь ойлгомжтой.  Хожигдсон тамирчид, дасгалжуулагч нар нь өөрсдийгөө бодож чимээгүй л боломж хайж байгаа ч хожсон хэд маань ч бас нээрэв ихтэй, төвөгтэй л байгаа байлгүй! Ер нь бол мэддэг санаа яваад байх юм аа.

Миний амьдралаар, миний залуу нас, амжилтыг хойш нь татсан хэсэг бүлэг нөхдүүд,хүзүү сээрээ нийлүүлээд жанхуугаа хутгаад хор оо найруулаад эхэлсэн л харагдана лээ. Ямар ч тамирчины эрх зөрчигдөх ёсгүй! Тамирчин хүн олон жилийн хөдөлмөрөө жилдээ ганцхан Дэлхийн аваргаар дүгнэдэг шүү дээ,  Тодорхой дүрэм, журамтай баймаар байна. Хөөрхий хэдэн тамирчид, дасгалжуулагч нар тэмцээнд явах зардал мөнгөө түмнээс гуйж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна.

Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчаа урамшуулах нь бүү хэл тэмцээнд явах зардалгүй байна гэдэг бол үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Ядаж тэр шигшээгийн тамирчдын цалин мөнгөө өгчих л дөө. Хөөрхий тэд нар чинь бас хоол унд идэж ууж байгаашдээ, гар дээрээ 1 сая ч хүрэхгүй цалин өгдөг байж!

Жнь: Монгол Улсын Чөлөөт бөхөөр барилдаж байгаа цөөхөн хэдхэн охидын 13-хан нь Улсын шигшээ багт харьяалагдаж цалин авдаг. Ийм байж энэ хэдэн тамирчид, дасгалжуулагч нараас амжилт нэхээд ч илүүц биз! Монголдоо алалцсаар байгаад амжилт нь хойш татагдаж, түмэнд доромжлуулдаг аа мартаагүй л байлтай!
 

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.ОРХОН
 


-МЧБХ-ны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн,  Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нарт хаяглахад...

Монголын чөлөөт бөхийн тамирчдын ирээдүйгээр тоглох эрх та нарт байхгүй. Миний хувьд хувийн зардал тусалж дэмждэг хүмүүсийнхээ ачаар өдийг хүртэл явлаа.Холбооноос нэг ч төгрөг дэмжээгүй. 4-5 удаагийн явалтаар 40-50 сая төгрөг зарлагдаад байна.

Миний хувьд энэ жилийн амжилт бол:

1. Улсын аварга боллоо

2. Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ

3. Бишкекийн чансааны тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Одоо Дэлхийн аваргадаа явна гэж бодож байтал "Сорил" хийнэ гэж үндэсгүй зүйлийг  хэн ч томилоогүй "Мэргэжлийн зөвлөл" гэх Бу.Батбаяр тэргүүтэй нөхдүүд гаргажээ. Өнгөрсөн жил улсын аварга болсон тамирчид шигшээ багтаа ороод дэлхийн аваргадаа барилдсан энэ жил улсын аварга болсон тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна. Одоо та нартай ингээд дуугүй суугаад байна гэж байхгүй,явах газар хүртэл нь явна .Өдийг хүртэл энэ холбооны удирдлага юу ч хийсэнгүй.

1. Тэмцээн бидний хураамжны мөнгөөр зохион байгуулна

2. Визний асуудал удаа дараа гаргаж биднийг хохирооно

3. Тамирчдад шагналын мөнгө өгдөггүй

4. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн шагналыг нуун дарагдуулж, өөрсдөө завшина

5. Ази тивийн аварга зохион байгуулж, ашиг олж, тайлангаа тавихгүй, өөрсдөө авна

Ийм нөхдүүд одоо ажлаа өг. Бид ийм нөхдүүдээр өөрсдийн ажил амьдралаа шийдүүлмээргүй байна.Шударга зүйл нэг ч алга. Манай тамирчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн!


“Токио 2020” олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.БОЛОРТУЯА
 


-Монголын чөлөөт бөхийн холбоо ямар дүрэм, журмаар яаж ДАШТ оролцох ёстой юм бэ? Багш тамирчид нарынхаа үг дуу хоолойг сонсдоггүй яацан удирдалгууд мэргэжлийн зөвлөл вэ? Миний бие 2022 онд Дэлхийн чансааг тэргүүлж, сүүлчийн Казахстан улсад зохиогдсон ранкын тэмцээндээ түрүүлээд байж байхад УАШТ-ий тов гарсан. Тамирчид бид 5-6 кг жин хасч барилддаг. Сэргэлт маш чухал. Хоёр тэмцээний хооронд дор хаяж 45 хоног байх ёстой байтал 20 хоногийн дараа УАШТ зохиосон. Гэнэт зарласан тэмцээний үеэр гэмтэл авч, 2022 оны ДАШТ өнжсөн. Ранкаар тэргүүлж байсан ч сорил хийхгүй УАШТ-д түрүүлсэн тамирчнаа явуулсан. Тэгээд УАШТ чухал юм байна гэсэн бодлоор  бэртлээ эдгээн, 2023 ондоо бэлдэж, мөн 2023 оны УАШТ оролцож, түрүүлээд ДАШТ оролцох гэтэл сорил яриад байх юм. УАШТ гол биш юмуу. Би 2022 оны ДАШТ-д оролцсон бол аварга болох бүрэн боломжтой байсан.

Монголын чөлөөт бөхийн холбоо ажлаа арай өөрөөр хийгээд байгаа юм биш үү. Амжилт гаргаж байгаа тамирчдаа дэмжиж, шагнаж урамшуулмаар байна. “Токио-2020” Олимпын наадмаас ирэхэд МЧБХ 10 сая төгрөгийн пайз л өгсөн. Одоо болтол өгөөгүй. 2023 оны чансааны бүх тэмцээнд тамирчид хувийн зардал мөнгөөр явж байна.
 

ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.ТҮВШИНТУЛГА
 


-Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчид, дасгалжуулагчдынхаа байр суурийг дэмжиж, аливаа зүйлийг тамирчдынхаа эрх ашгийн төлөө биш хэдэн хүмүүсийн хоорондын дунд шийдвэрлэгддэг болсон байна гэж тамирчин хүнийхээ зүгээс харж байна. Ийм зүйл байж болохгүй ээ!!!

Нарийн бичгийн дарга та шигшээ багийн тамирчдынхаа цалинг тавих болохоороо гадаадад явж байгаа гэсэн байж иймэрхүү зүйлийг батлах болохоор яасан хурдан гарч ирж баталж байна вэ. Тамирчид бид одоо хүртэл цалингаа аваагүй явж байгаа шүү. Гурван сараас хойш 2 сар хүлээж байна. Сорил гэдэг зүйлийг хийгээд, одоо байгаа шигшээ баг хэр сайжрах вэ? Азийн аваргаас ирээд бүх тамирчид, шигшээ багийн дасгалжуулагчид дор бүрнээ санал хүсэлтээ өгсөн! Сорил хийгээд айхтар сайжраад байх юм байхгүй гэж. Багш нараас хэн нь сорил хийлгэх гэж дайраад байгаа юм бэ? Сорил хийнэ гэж дайраад байгаа тамирчин байна уу?

Ер нь тэгээд тамирчид ч гэсэн дор бүрнээ ухамсартай байж, үүрэг,хариуцлагаа хүлээж сураарай. Хожигдсон бол хожигдсон. Энэ чиний л хариуцлагын асуудал! Хожигдчоод араас нь багш нар болон хэн нэгэнд найдаж, ардуур урдуур яриулж, ийм зүйл гаргаж ирж, бусдынхаа эрх ашгийг хөндөөд байж болохгүй байх шүү!

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.145) 2023 оны 06 сарын 11

Энэ холбоо одоо болио. Арай хэтэрхий юм. Тэр Бадамсүрэн төгцөгийг зайлуул. Эрдэнэтийг ковидын хуулиар хоосолчихоод одоо бас энэ холбоог дампууруулж байна. Албан тушаалаа өгөөд далд ор. Хаа очиж Багабанди өөрийн хүслээрээ ажлаа өгсөн шүү. Түүн шиг бай. Уг нь тэр Оюутолгойд үлдсэн бол илүү хэрэгтэй байсан.

0  |  0
Зочин(202.9.46.247) 2023 оны 06 сарын 10

Бас л дампуу холбоо байна

0  |  0
Зачин(66.181.179.207) 2023 оны 06 сарын 10

Бөхийн холбоонуудаа шуналтнуудаас салгаж авч . Тамирчдаа хохироохгүй байх үүргийг. Сайд шийддэг болмоор юм даа. Ядуу орны ядуу тамирчдаас бид амжилт нэхэх хэцүү л юм даа\n

0  |  0
зочин (66.181.161.66) 2023 оны 06 сарын 09

Eр нь энэ спортын холбоодын мөнгө санхүүг шалгадаг газар байдгүй юмуу хараад байхад ихэнх холбоод нь дотроо хэсэг бүлэг хүмүүсийн өмчлөлд орчихсон өгсөн болон ирсэн шагнал урамшуулын мөнгийг нь өөрсдөө аваад байдаг юм шиг нөгөө шилэн данстай энэ тэр хаана байна вэ

0  |  0
Амарбаясгалан(66.181.161.120) 2023 оны 06 сарын 09

Badamsuren gej zunug shunaltai uvgun. Buyandelger gej bas 1 2 nuurtei cda bugd zailval taarna.

0  |  0
Амарбаясгалан(66.181.161.120) 2023 оны 06 сарын 09

Badamsuren gej zunug shunaltai uvgun. Buyandelger gej bas 1 2 nuurtei cda bugd zailval taarna.

0  |  0
Амарбаясгалан(66.181.161.120) 2023 оны 06 сарын 09

Badamsuren gej zunug shunaltai uvgun. Buyandelger gej bas 1 2 nuurtei cda bugd zailval taarna.

0  |  0
БОЛД(64.119.16.125) 2023 оны 06 сарын 09

Холбооны нэрээр хуйвалдаж олон жил мөнгө идэж ирсэн хулгайчдыг цагдаад өгч шалгуулахгүй бол дахиад олон жил хулгайлан

1  |  0
Зочин(192.82.68.87) 2023 оны 06 сарын 09

Буяндэлгэр гэж хаанаас ирсэн хүн бэ? Бас л гай болоод байх шиг

0  |  0
Иргэн (202.9.46.18) 2023 оны 06 сарын 09

Дампуурсан чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч удирдлагууд аа. Ажлаа хийвэл хийсэн шиг хийж. Чадахгүй бол зайл..

2  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 06 сарын 08

huucjin hed n shaalgahgui bolojoor shaadag zaluu ohiduudaa zutguuleh geed uzej tarj baih chin..

0  |  0
Болд-Эрдэнэ(124.158.65.215) 2023 оны 06 сарын 09

Хоохорын Бадамсүрэн яахаараа волейбол гээд явдаг хүн чөлөөт бөхөд очоод наалдчихав аа.Бадамсүрэн хэрэв Чөлөөт бөхийг удирдаж байгаа юмбол асуудлыг сайн судлаад шийдээч.Асашёрюу оролцсон ямарч ажил хөрөнгө завших арга эрэлхийлээд дампуурдаг шүү.Бу.Батбаяр гээч ямар зулбасага хаанаас гарч ирээд үймүүлээд унав Ер нь энэ бөх гэхээр л бөөн хэрүүл,хэцүү хүмүүс юмаа Бүгд Батэрдэнэ аврага,Өсөхбаяр аврага шиг сайхан дүнэгэр байж чадахгүй,ойчоод допиндчихоод хэрүүл үүсгээд л А.Сүхбат,Санжаадамба заан Ганболд нар одоо болиочээ

2  |  0
Эгэл(66.181.183.176) 2023 оны 06 сарын 09

Биеийн тамир спортын сайд Бат-Эрдэнэ аваргаа ажлаа хий,шигшээ багийн мөрдөх дүрэм журмаа тодорхой болгон шинэчилж,тамирчид дасгалжуулагчдынхаа санаа бодлыг сонсож бай!Чөлөөт бөхийн холбоо төрийн бус байгууллага байж болох боловч Чөлөөтийн шигшээ баг бол Монгол улсын нэрээр олон улсын тэмцээнд оролцдог учир сайд таны эрхлэх ажил.Дураараа дургигчдыг битгий давруулаад байгаарай,тэр төрийн бус байгууллагадаа л дургиж байг.

1  |  0
Зочин(150.129.141.101) 2023 оны 06 сарын 09

Жудогийнхон хэзээ хаана хэрэлдэв.Харин муу нэртэй нөгөө Баттулга чинь жудогоо дэлхийд данстай болгоосн. Дэлхийд 6-р байранд үнэлэгдэж байгаа шүү. Дэлхийн жудогийн гранд приз. гранд слам тэмцээнүүдэд тамирчдаа тасралтгүй оролцуулж, зардлыг нь холбооноос, хувиасаа гаргаж байгаа. Ийм байтал жудог баримтгүй муулах, муутай хамтатгах шаардлагагүй .

1  |  0
зочин(150.129.141.101) 2023 оны 06 сарын 09

Чөлөөт бөхийн холбоо дампуурсан. Улсын аварга болсноор дэлхийн аваргад оролцох болно гэж зарласан. Тэгвэл худлаа ярихын оронд тэмцээний үед дэлхийн аваргын сорилыг ахин хийнэ гэдгээ зарлахгүй яав. Энэ бол ажлаа мэддэгүй дампуурчихсан хүмүүсийн үйлдэл. Аварга болсон хүн эргэж будилсан шийдвэрт эргэлзэж буйгаа хэлсэн болохоос сорилгоос айсандаа хэлж байгаа бус. ЧБХ-г Дагвадорж, Чинбат, Сумъябазар, Бадасүрэн нарын хэнэн ч авч явж чадсангүй_ Ингэхэд БТ-н сайд чинь юу хийдэг сайд байна. ИЙМ ЮМНЫХАА УЧРЫГ ОЛОХ ЁСТОЙ БУСУУ. Сайд ажлаа хий.

1  |  0
Хүслэн(203.91.115.48) 2023 оны 06 сарын 09

\nЖүдо чөлөөт бөх үндэснии бөх сагс гээд бөөн хор хорчид дүүрсэн газар

1  |  0
Зоч(66.181.178.226) 2023 оны 06 сарын 09

Чөлөөт бөх сагс 2 байнга л хэрүүл хииж нэгнээ үгүйсгэж байдаг холбоод одоо бүүр тамирчид нь гарж ирж мэдээлэл хииж эсэргүүцдэг боллоо том том онигоо

1  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 06 сарын 09

Ёстой хэн хэнийх нь зөв, хэрүүлээ цааш нь үргэлжлүүл гэхээс өөр юу гэх билээ, угаасаа бөх гээч юм хэл ам хэрүүл тэмцэлгүй байна гэж байхгүй байх аа, үндэсний бөх чөлөөт, жүдо гэлтгүй бүгд адилхан, дээр бөх бүрт байх хязгааргүй шунал, би-гийн өвчин гээд хэцүү хэцүү юм их байна аа

0  |  1
дүвчин(59.153.114.224) 2023 оны 06 сарын 08

буйдан дээр хүүхэн дарж дарамталж байсан болохоос бөх гээчийг огт мэдэхгүй бөхийн барааг нь ч харж байгаагүй хоохор пизийг зайлуулаач

0  |  0
Top