Жүжигчин Трит Уильямс мотоциклийн ослоор ӨӨД БОЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

 

Жүжигчин Трит Уильямс 71 насандаа мотоциклийн ослоос үүдэн таалал төгсжээ. 

Түүнийг орон нутгийн цагаар даваа гарагт Вермонт мужид осолдсон болохыг төлөөлөгч нь баталжээ. Тэрээр хэлэхдээ "Тэр өнөөдөр үдээс хойш осолдсон. Баруун, зүүн зүгийн аль нэг тийшээ эргэх гэж байхад нь машин ирээд мөргөчихсөн. Бид түүний өмнөөс маш их харамсаж байна. Тэр хамгийн сайхан залуу, бас үнэхээр авьяастай нэгэн байсан" гэжээ. Албаныхан "Тэр хүнд бэртэл авч Нью Йоркийн Аlbany төв эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан" хэмээн мэдээлжээ. 

Трит Уильямс 1976 онд "Deadly Hero" киногоороо анх дебьютээ хийж байжээ. Өнөөг хүртэл нийт 120 гаруй кино бүтээлд дүр бүтээсэн тэрээр 1979 онд "Hair" кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадамд анх удаагаа нэр дэвшиж,1996 онд "The Late Shift" кинонд бүтээсэн дүрээрээ "Primetime Emmy" наадмаас шагнал хүртэж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top