Их мастер Б.Мөнгөнтуул ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо,"Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Казахстаны Алмата хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ. 

Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулжээ.

Тэмцээний эмэгтэй ангиллыг чансаагаараа тэргүүлсэн Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож, 6.5 хожилтой гуравдугаар байранд бичигдсэн байна. 

Б.Мөнгөнтуул Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монгол Улсын хоёр дахь медалийн эзнээр ийнхүү тодорлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top