Олимпын аварга хөнгөн атлетикч Тори Боуи гэртээ дутуу төрөлтийн хүндрэл үүссэнээр нас барсан байжээ.
32 настай тамирчин бүсгүйн цогцосыг Флорида дахь гэрээс нь олсон байна. Тори тавдугаар сарын эхээр нас барсан байжээ. Хөршүүд нь Тори хэдэн долоо хоног харагдсангүй гэж дуудлага өгснөөр цагдаагийнхан тамирчны гэр рүү иржээ.
Риогийн олимпын аварга гүйлтийн тамирчин бүсгүйг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэдэг байв.
Задлан шинжилгээгээр Тори найман сартай жирэмсэн байсан нь тогтоогджээ. Бүсгүйн саванд агшилт үүсэж, дутуу төрөлтийн үеийн хүндрэлээр нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Тамирчин бүсгүйн туслах Ториг амиа хорлосон гэж ташаа мэдээлж байсанд гомдолтой байгаагаа хэлж, уучлалт гуйхыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Hud
Aimaar ym tuslamj ntr duudaj amjaagui ym bhda huurhii
Амиа хичээсэн зожиг нийгмийн золиос болжээ. Их зовж үхсэн байх даа.