Сүүлийн өдрүүдэд нүүрсний экспорт зогсонги байдалд орсон тухай сошиал орчинд бичигдсэн мэдээллийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр гэхэд Гашуунсухайт боомтоор 962 машинаар 118476.8 тонн, Шивээхүрэн боомтоор 300 машинаар 40036.6 тонн, Ханги боомтоор 217 машинаар 15841 тонн, Булган боомтоор 150 машинаар 10957.8 тонн, Бичигт боомтоор 224 машинаар 16117 тонн, Хавирга боомтоор 14 машинаар 1609.1 тонн нүүрс тус тус экспортолсон байна. Энэ нь нийт 1867 машинаар 203038.3 тн нүүрс экспортолсон гэсэн үг" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Нүүрсний машин тоолохоос өөр эдийн засгаа хөгжүүлэх арга байхгүй юмуу. Ямарч боловсролгүй орк. Ийм хөгжлийн сайдтай өрөвдмөөр юмаа.
төмөр замаар зөөвөрлөнө гэсэн яасан юм бэ юун машин бэ наад машинууд аа одоо зогсооч бөөн луйвар хулгай биздээ