“Соёлын сэргэлт” гэж үүнийг хэлэхгүй ээ, Ч.НОМИН САЙД АА!

2023 оны 06 сарын 16

Соёл, урлаг минь мөхөж сүйд боллоо хэмээн өдгөөгөөс хоёр жилийн өмнө Соёлын яамтай болж байсан ч өөдлөн дэвжих бус харин ч уруудаж эхэлснийг салбарынхан ярих болов. Соёлын сайд Ч.Номингийн туршлага, зангараг ч дутдаг байх. Дутахаас ч яахав. Үүнээс гадна мэдрэмж дутаж байгааг юу юунаас харж болно. За тэр, соёл, урлагийн салбарын ажилтан, алба хаагчид, уран бүтээлчдийн цалин цавагны асуудал яахав. Түүнийг Ч.Номин мэдээд нэмэж хасах зүйл ч биш. Том том тоо ярьсан Засгийн газарт ч нэмэх мөнгө байхгүй. Гагцхүү энэ салбарт гаргаж тавьсан ямар бодлого байна вэ. Одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил юу байна вэ. Өнөө биш ч маргааш гэрэл гэгээ асах уу зэрэг асуудлыг л хөндөх нь чухал. Ч.Номин сайдын нүүрээ хийж яваа ганц зүйл бол “Соёлын сэргэлт” хэмээх ажиллагаа өнгөрөгч онд эхэлсэн, одоо ч дуусаагүй, өрнөж байна. Соёлыг сэргээхэд нэг жил битгий хэл хэдэн арван жил ч зарцуулж мэднэ.

Хамгийн гол нь “Соёлын сэргэлт” гэх бодлогын түвшний ажиллагаа нь зүгээр л зохиолын болон рок поп дуучдын шоу тоглолт төдий зүйл байгааг орон нутгаас шүүмжлэх болов. Өдгөө хөдөө орон нутагт өрнөж байгаа “Соёлын сэргэлт”-ийн арга хэмжээ нь аймгийн наадмаар өрнөдөг шоу тоглолт төдийнхөн зүйл. Ингэж Монгол Улсын соёл урлагийг сэргээнэ гэж байгаа бол эндүүрэл. Ч.Номин сайдын явуулж байгаа “Соёлын сэргэлт”-ийг зохиолын болон рок попын дуучинд, хошин шогийнхон хийсээр ирсэн.

Задлаад хэлэхэд нийтийн болон зохиолын дуучид Соёлын яамнаас илүү мэдээлэлтэйгээр хөдөө орон нутагт аялан тоглолт хийж байна. Үүний зэрэгцээ хошин шогийн хамтлаг продакшнууд ч аялдаг. Драмын театраас баг бригад гарч тоглодог. Тэр ч бүү хэл тэд олон улсын хэмжээнд явж монголын соёл урлагийг сурталчилж байна. Миний ойлгож байгаагаар Монгол Улсын “Соёлын сэргэлт”-ийг бодлогын түвшинд авч үзэхэд уламжлалт урлаг соёлыг олон улсын хэмжээнд гаргах, тэнд сурталчилах, улмаар урлаг соёлынхонд гадаад ертөнцөд зам харгуй нээж өгөх юм. Бүр цаашилбал, соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилах, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулагч байх том үүрэг хүлээсэн яам шүү дээ.

Гэтэл “Соёлын сэргэлт” гээд хэдэн дуучидтай дөрөө харшуулаад хөдөө орон нутагт аялан тоглолт хийгээд байх юм. “Сэргэлт” гэхээр хэдэн дуучид очиж хоолойгоо сөөтөл хашхичаад, сайдын бодлого танилцуулж, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг тараагаад яваад байвал юу болох вэ. Тэгэхээр салбарын сайддаа соёл, урлаг гэж юу юм гэдгийг эхлээд танилцуулах шаардлага байгаа ч эрх биш бүхэл бүтэн яамны бүрэлдэхүүнд үүнийг тайлбарлах хүн байгаа байх гэж бодно. Яамнаас явуулж байгаа “сэргэлт” нэртэй ажиллагааг харахад зөвхөн дуулж, хөгжимдөх, хуурдахыг “сэргэлт” гэж ойлгосон бололтой.

Товчхондоо “оюуны соёлыг илтгэдэг чухал хэлбэр нь урлаг” юм. Урлаг гэдэг нь өргөн агуулгатай зүйл. Нэгдүгээрт, хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, хоёрдугаарт, хүн ямар нэгэн ур чадварыг төгс эзэмшсэн байдал, гуравдугаарт, бодит байдлыг уран сайхны аргаар дүрсэлж илэрхийлэх зэрэг зүйлс бий. Тэгэхээр нэгдүгээр хэсэгт байшин барилгын газар, монгол урын хийц, хувцасны загвар, өнгөний зохицол гэх мэт олон зүйлийг илэрхийлнэ. Хоёрдугаар хэсэгт алтан гартай эмч, мэтгэлцэх урлаг, дипломат урлаг, дуулах ур дүйгээс эхлээд морь эдлэх хүртэл урлагт хамаарна. Гуравдугаарт, уран зохиол, уран барилга хөгжим бүжиг, кино, уран зураг, дүрслэх урлаг гээд цааш хөвөрнө. Өөрөөр хэлбэл, урлаг бол уран бүтээлч хүний уран сэтгэмж, үзэл баримтлал, техникийн ур чадварыг илэрхийлсэн харааны, сонсголын бүтээл бүтээхэд чиглэсэн хүний төрөл бүрийн үйл ажиллагаа юм. Эндээс харахаар урлаг гэдэг асар өргөн цар хүрээг хамарч байгаа биз. Энэ бүгдийн дээр эх хэл гэж юу юунаас үнэ цэнтэй зүйл бий. Эх хэл, уран зохиолгүйгээр дуу ч байхгүй, кино жүжиг гээд бүгд байхгүй.

Тэгэхээр “Соёлын сэргэлт”-ийн нэгдүгээрт тавих асуудал бол эх хэл, уран зохиол, түүх гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл хөдөө орон нутагт аялан тоглож байгаа “сэргэлт” дотор энэ төрөл лав алга. Уг нь соёл урлаг унтарлаа гээд яамтай болгож өгсөн, улмаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж өгсөн. Одоо ажиллах л хэрэгтэй. Гэхдээ салбараа мэддэг, бодлогын түвшинд ажиллах сайд хэрэгтэй байна. Түүнээс биш улс төрийн нэг тавиул энд хэрэггүй юм.

Үргэлжлэл бий

 

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(202.9.47.46) 2023 оны 06 сарын 17

Soyoliin 2-r ataniig ehluulii

1  |  0
Zochin(202.21.108.24) 2023 оны 06 сарын 16

Bodlogiin tuwshind ajillah chadamjgui l yam daa

0  |  0
Гацуурт(64.119.17.214) 2023 оны 06 сарын 16

Наадмаар төв талбайд Машинтай мотоциколтой морьтой гэдэг цоо ШИНЭ үзүүлбэрийг үзүүлнэ. Тасалбарыг Гацуурт үнэгүй хүргэнэ

0  |  0
ОХИН НЬ..........(202.131.229.122) 2023 оны 06 сарын 16

ГАЛЗУУРСАН ЧИНБАТ, ГАЧУУРТЫН НЭР НЬ ГАЛЗУУРАЛ БОЛЖЭЭ.

0  |  0
ЗАЙЛАА(66.181.183.236) 2023 оны 06 сарын 16

зайл

0  |  0
үгүй энэ чинь(124.158.80.54) 2023 оны 06 сарын 16

үгүй энэ чинь номин уу хүүк цэрэг хүүхэд шиг солиотой ч юм шиг даалгвар өгдөг юм шиг байгаа юм

0  |  0
Номин(64.119.20.64) 2023 оны 06 сарын 16

Номин саадаа аавчинь яасан шизотой баатар вэ чамд шизо нь уламжлагдах бүрэн үндэслэлтэй боломжтой

1  |  0
Top