Дэлхийн аваргыг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан Монголын жюү жицүгийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болж, санамж бичигт үзэглэлээ.
Уг үйл ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар оролцов.
Энэ хүрээнд долоодугаар сарын 14-20-ны өдрүүдэд "Степпе арена"-д болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны “үзэгтэй тамирчид” нэгдэн ажиллахаар болов. Мөн олон улс, тив дэлхийн томоохон тэмцээнд зохион байгуулагддаг “Залуу сэтгүүлч” хөтөлбөр уг тэмцээний үеэр хэрэгжинэ.
Тус холбоо нь 80 гаруй гишүүнтэй бөгөөд спортын сэдвээр дагнан бичдэг, сурвалжилдаг зурагчид, сэтгүүлчдээс бүрдсэн хамт олон юм.
Монгол оронд болж байгаа дотоодын тэмцээн уралдаан болон олон улс, олимп, дэлхийн аваргад ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт хэвлэл мэдээлэл, тэмцээний үеийн шуурхай мэдээллийг үзэгч, уншигчдад газар дээрээс нь шуурхай сурвалжилан хүргэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Наадмаар энийг үзээд явж байдаг амьтан байх л юм байхдаа, мөрөөдчихсөн юм бэ, бас ч зүгээргүй дашт гэнэ шүү
Энэ одоо яадаг бөх вэ, жүдогоос ялгаа нь юу байна
Waaw