БАХАРХАЛ | Б.Чинбат "Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор ШАЛГАРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, "Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат АНУ-д зохион байгуулагдах “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ.

Хүнд өвчнөө ялан дийлж, уран бүтээлдээ эргэн орсон тэрээр энэ тухайгаа "Америкийн нэгдсэн улсын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны Хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо. Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна" хэмээлээ. 

АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан Б.Чинбат нүүдлийн цирк болох "Ringling Brothers and Bailey" мөн ажиллаж байжээ. 

2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод оролцож байсан тэрээр хэдийнэ АНУ-д данстай хөгжмийн зохиолч болжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vujin(94.239.109.128) 2023 оны 06 сарын 21

Sarnai bravo shuu

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

Зочин(202.126.90.13) 2023 оны 06 сарын 20

АНУ-д данстай хөгжмийн зохиолч гэхэд арай эр биш үү, АНУ- д данслагдах хөгжмөө одоо л зохиох гэж байгаа юм биш үү, кк

0  |  0
7(202.126.90.104) 2023 оны 06 сарын 20

Амжилт хүсье.

1  |  0
Top