Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр нутгийн удирдлагын ордноо хуралдаж байна.
Энэ удаагийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхийн хамгийн эхний асуудал нь Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгох байв.
Уг хуралдаанаар дээрх асуудлыг АИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж баталлаа.
Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрыг МУ-ын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат хурлын үеэр гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Ха ха. Бүүр хошин шог цаашаа. Эмгэнэл юм даа
Өнгөрчихсөн юм болов уу гэсэн чинь үгүй ч юм шиг, утгагүй юм сэдэх юм аа пялдагууд
ungurzun yum uu
Өмнөөс нь ичээд нүүр улайчихлаа, болиод өгөөсэй билээ
Ээээ. Элэг элэг. Юу сонсох нь энэ вэ