Электро хөгжимд дурлагсдын диваажин "INTRO Music Festival" МОНГОЛД

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

 

Дэлхийн хэмжээний хөгжмийн фестиваль үзэх гэж гаднын улсыг зорьдог цаг хэдийнэ ард хоцорчээ. Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж, зохион байгуулалт, уран бүтээлчид бүхий "INTRO Electronic Music Festival" энэ сарын 23, 24, 25-ний өдрүүдэд "Монгол Шилтгээн"-д гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна. 

 

 

Электро хөгжмийн хэмнэлд уусахаар хүрэлцэн ирсэн үзэгчдэд олон улсын 16 артист, дотоодын 51 артист, 14 хамтлаг дуучид, 3 өдөр, 3 шөнийн турш 5 тайзан дээр өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээс толилуулах болно. 

 

 

Манай улсад өмнө нь Boiler room шоу зохион байгуулагдаж байсан удаа үгүй. Харин энэ удаад "INTRO Electronic Music Festival"-ийн хамт олон Boiler room хэсгийг үзэгчдэдээ бэлджээ. Энэхүү хэсэгт цөөн тооны "тусгай" үзэгчид орох боломжтой бөгөөд DJ тусгай тайзан дээр биш үзэгчдийн дунд шилдэг сэтүүдээ танилцуулдгаараа онцлог.

 

 

"INTRO Electronic Music Festival"-ийг зохион байгуулагчдын сюрприз үүгээр дуусахгүй. Наадмын гурав дахь өдөр буюу 25-ний өдөр Neta V загварын цахилгаан автомашиныг Daveleeisthename инстаграм хуудсан дахь Giveaway-д оролцсон хүмүүс дундаас шалгаруулах аж. 

 

 

Гурван өдрийн хугацаанд үргэлжлэх энэхүү наадамд майхантайгаа хүрэлцэн ирсэн үзэгчдэд майхнаа үнэгүй барих эрх бэлэглэж байгаа гэнэ. 

"INTRO Electronic Music Festival"-ийн тасалбарыг shoppy.mn хуудсаар захиалан авах боломжтой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.46.6) 2023 оны 06 сарын 23

oligtoi duu duuldag bvl vv.

0  |  0
Top