“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харъяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харъяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харъяалал тогтоосон насан хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэр ламбагуай нарынх нь хэлж ярьж байгааг, ариун явдалт санваартан биш, ад чөтгөрүүд. Бас хүүхдүүдийнхээ нэр төр, эрхийг дээдэлж байна бүү сэвээд бай гэнэ үү. Урд нь үлийгээ хийж байсан юм. Одоо нэр төр яриад нэгэнт бузарлуулсан тэр 3 балчир хүүхэд бие сэтгэл нь ариусчих уу. Тэр 3 хүүхэд яах юм. Бузарлуулж хүчирхийлүүлснээ задраалаа гээд цүнх савтай нь хөөгөөд гаргасан байсан биз дээ. Ийм садар самуун үүрлэсэн бурхны орон гэж байдаг аа. Ганданг зүгээр тараагаад үзмэр болговол таарна. Ойрхон ч гарах юм биш