Дэлхийд ганцхан наадмаа тэмдэглээд удаагүй ч үргэлжлүүлэн баярт үйл явдлын мэдээлэл буухиалсаар байна.
Италийн Турин хотод байт харвааны ДАШТ болж, Монголчууд цэц мэргэнээ баталжээ. Уг тэмцээнд манай баг тамирчдаас олон улсын хэмжээний мастер н.Гантөгс хэсгээсээ шалгарч, олимпийн эрхийн төлөө цааш өрсөлдөхөөр болжээ.
Түүнчлэн байт харвааны паралимпийн ДАШТ үргэлжлэн явагдсан бөгөөд гавьяат тамирчин Д.Баатаржав, Б.Жавзмаа нар хосын төрөлд өрсөлдөж тусгай байр эзэлж паралимпид оролцох эрхээ авсан байна.
Энэ тэмцээний ганцаарчилсан төрөлд байт харваач, ОУХМ С.Оюун-Эрдэнэ Тайваны багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөн ялагдал хүлээснээр тэмцээнийг өндөрлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )