Хван Ы Жу нууц бичлэгийг нь задруулсан этгээдэд хуулийн арга хэмжээ авна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Хван Ы Жутой холбоотой мэдээлэл цахим орчинд тархсан нь багагүй дуулиан дэгдээгээд байна. Түүний экс найз бүсгүй гэх эмэгтэй бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд ийм төрлийн зураг бичлэг олон байгаа гэжээ. Үүгээр зогсохгүй Хван Ы Жу хэд хэдэн бүсгүйтэй зэрэг уулздаг байсан бөгөөд эдгээр дунд олны танил бүсгүйчүүд ч байгаа тухай дурджээ. 

Шинжээчид бүсгүйн үйлдлийг экс найз залуугаасаа өшөөгөө авах зорилгоор эдгээр бичлэгүүдийг задруулж байж магадгүй хэмээн үзжээ. Бусдын бичлэгийг нууцаар хийсэн, зөвшөөрөлгүй олон нийтийн хэрэгслээр тараасан тохиолдолд 1 жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл 50 хүртэлх сая воноор торгуулах хуультай. Тиймээс Хван Ы Жу энэхүү хуулийн дагуу ял шийтгүүлж болзошгүй нөхцөл байдалд хүрчээ.

Хван Ы Жугийн харьяа компаниас түүний хувийн амьдралтай холбоотой цуурхал үндэслэлгүй гүтгэлэг, олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдийн аль нь ч үнэн биш хэмээн мэдэгджээ. 

Тэрээр ихэвчлэн олны танил бүсгүйчүүдтэй уулздаг. 2022 оны нэгдүгээр сард нэгдүгээр сард T-ara хамтлагийн дуучин Хёо Минтэй болзож эхэлсэн тэрээр хоёр сарын дараа хоёр тийш болсон тухайгаа мэдээлж байсан билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top