ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ | Шүүх 48 хүнийг ГЭМ БУРУУГҮЙ, 32 шүүгдэгчийг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ

2023 оны 06 сарын 27

2023 оны дөрөвдүгээр сарынн 17-ны өдрөөс эхлэн явагдсан "Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хуралдаанаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх асуудлыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэлт дүгнэлт өгч, дараах байдлаар шийдвэр гаргасныг өчигдөр /2023.06.27/ танилцууллаа.

Шүүх дараах 48 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзлээ.

 

  1. Ц.Билгүүн,
  2. Д.Уянга,
  3. Т.Оюунчимэг,
  4. Б.Чинзориг,
  5. Т.Мөнхтулга,
  6. Т.Пүрэвсүрэн,
  7. Ч.Цоожсүрэн,
  8. С.Батзориг,
  9. А.Хүчитбаатар,
  10. Г.Гантогтох,
  11. Д.Бат-Очир,
  12. Ж.Үхэртар,
  13. Ж.Бат-Эрдэнэ,
  14. Б.Махбал,
  15. Ж.Оюунчимэг,
  16. С.Магнайсүрэн,
  17. М.Баярмагнай,
  18. Б.Амгалан,
  19. Ч.Отгочулуу,
  20. Ч.Нэргүй,
  21. М.Баянмөнх,
  22. Б.Найдалаа,
  23. Б.Лхагвасүрэн,
  24. Р.Батбаяр,
  25. М.Золжаргал,
  26. Г.Дашзэвгэ,
  27. Г.Одонтуул,
  28. Б.Батзаяа,
  29. О.Батбаатар,
  30. Д.Батбаяр,
  31. Ё.Доржсумъяа,
  32. Б.Цэрэндаваа,
  33. Ц.Цэвэгмэд,
  34. Н.Баярчимэг,
  35. Г.Санжмятав,
  36. М.Цэлмэг,
  37. Г.Галсанням,
  38. Ц.Содхүү,
  39. Н.Батбаяр,
  40. О.Хуягцогт,
  41. О.Баяр,
  42. Б.Цолмон,
  43. Ц.Ууганбаяр,
  44. Д.Даваасамбуу,
  45. Х.Ганхуяг,
  46. Г.Амартүвшин,
  47. Н.Алтанхуяг,
  48. Б.Баттөр

Харин дараах 32 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

  1. Л.Аззаяа,
  2. Б.Батбаяр,
  3. Ч.Энхбат,
  4. Ч.Мөнхбаяр,
  5. Д.Цогтбаатар,
  6. Б.Будхүү,
  7. Б.Даажамба,
  8. Б.Чойжилжалбуу,
  9. Л.Мягмаржав,
  10. Д.Дэлгэрсайхан,
  11. Ж.Ганхуяг,
  12. Б.Шинэбаатар,
  13. Н.Мөнхбат,
  14. Э.Эрдэнэ,
  15. Ц.Баярсайхан,
  16. Г.Цолмон,
  17. Ц.Баатарбилэг,
  18. Х.Баттулга,
  19. Ш.Бүтэд,
  20. Н.Сүхболд,
  21. Т.Болдмаа,
  22. Б.Мөнхтөр,
  23. Г.Байгалмаа,
  24. Б.Батбаатар,
  25. Ч.Өлзий,
  26. Г.Батдорж,
  27. Я.Батцэцэг,
  28. Л.Ням-Очир,
  29. Э.Эрдэнэбилэг,
  30. Х.Бат-Эрдэнэ,
  31. П.Мягмардорж,
  32. Ё.Баатарбилэг,

Шүүгдэгч хуулийн этгээд: “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр нөхөн төлөх зорилгоор завсарлага авах санал гаргасан.

Энэ саналыг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлрэх тухай хуулийн 34.1.5 дахь хэсэгт зааснаар ажлын  тав хоногийн завсарлага өглөө. Энэ хугацаанд бусад аж ахуйн нэгж, шүүгдэгч нар хохирол төлбөрөө төлөх боломж байгааг шүүгч хэлж байв.

Шүүх хуралдааны 2023 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт товлолоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top