БАЯНХОНГОР: Волейболын хөвгүүдийн шигшээ найман багийн тоглолт үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт өнөөдөр /2023.06.27/ ес дэх өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас хүрэлцэн ирсэн 5000 орчим тамирчин спортын 23 төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорьж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар медалийнхаа тоогоор Сэлэнгэ аймаг тэргүүлж байгаа бол Баян-Өлгий аймаг болон Багахангай дүүргийнхэн сүүл мушгиж байна. 

Тэгвэл яг одоо волейболын эрэгтэй, эмэгтэй тус бүр шигшээ найман багийн тоглолт үргэлжилж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн шигшээ наймд Өмөнговь аймаг, Дундговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймаг, Завхан аймаг, Баянгол дүүрэг, Багануур дүүрэг, Хан-Уул дүүргийн баг, тамирчид тунаж үлдээд байна. 

Харин маргааш /2023.06.28/ медалийн төлөөх тоглолт болж, аваргуудаа тодруулах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top