Баянхонгор аймагт энэ жилийн эхээр шинээр ашиглалтанд орсон усан бассейн спорт цогцолборт Монголын хүүхдийн спортын зуны Vll наадмын усанд сэлэлтийн тэмцээн өнөөдөр /2023.06.27/ нээлтээ хийлээ.
Аймаг, дүүргийн нийт 18 багийн 91 тамирчин араар даллах, өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт гэсэн төрөлд 50, 100, 150 метрийн зайд өрсөлдөж байна.
Үүнээс гадна усчид эрэгтэй, эмэгтэй буухиа, холимог буухиа гэсэн 3 төрлөөр нийт 27 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )