"Баянмонгол чуулга & Наагий" тоглолт "Z'Terra"-д болно

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

 

Тэртээ 1969 онд байгуулагдаж, өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа "Баянмонгол" чуулга цоо шинэ өнгө төрхтэй болжээ. 

"Blаck Album" хэмээх шинэхэн пянзаа өлгийдөн аваад байгаа чуулгын хамт олон пянзны нээлтийн үйл ажиллагаа болох "Gangan Dagshaa" тоглолтоо жазз дуучин Наагийтай хамтран хийхээр болжээ. 

Барууны хөгжмийн онолд тулгуурлаж, гуулин үлээвэр болон цахилгаан хөгжмийн нүргээнээр баяжигдсан, дан Монгол бүтээлүүдээс бүрдсэн уг цомгийн нээлтийн тоглолт ирэх долоодугаар сарын 1-ний өдөр "Zaisan Hill Complex"-д байрлах "Z'Terra Terrace" ресторанд болно.

 

 

Цомгийнхоо тухай удирдаач С.Саруул-Од ""Black Album" цомог маань дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн байгаа. Монгол ардын дуунуудыг дэлхийн жазз хөгжмийн стандартад нийцүүлэн, орчин үеийн хөгжмөөр найруулсан. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн бүтээлээ өлгийдөн авсандаа баяртай байна" гэлээ. 

 

 

Дуучин Наагий ""Ганган Дагшаа" тоглолт маань дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Баянмонгол чуулгын маань хийж бүтээж байгаа, өвлүүлэн үлдээж байгаа маш олон гоё, сонирхолтой зохиолууд тоглогдох болно. Мөн "Black Album"-ний маань нээлт болж байгаа. Энэхүү цомогт "Дэнжийн ногоон" хэмээн нэг дуу орсон. Ирэх долоодугаар сарын 1-нд энэхүү хоёр баяр давхцаж байна. Энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр "Black Album"-ний тест буюу ердөө ганцхан ширхэг байгаа пянзыг дуудлага худалдаагаар худалдан авах боломжтой. Энэ мэтчилэн олон сюрпризийг бид бэлдээд байна. "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэн болон уртын дууч Бүжин нар маань мөн оролцох болно" гэв. 

 


"Gangan Dagshaa Jazz Night with Bayanmongol big band" тоглолтод оролцох уран бүтээлчид: Баянмонгол чуулга, дуучин Наагий, Бүжин /уртын дууч/, Тэмүүлэн /A Sound/
Z'Terra restaurant 2023 | 07 | 01
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/1696/
https://shoppy.mn/products/jazznight0701
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9911-7034, 88003041

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top