Дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт эхэллээ

2023 оны 06 сарын 29

Дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна. Энэ уулзалт нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэллээ.

Тэрээр ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улс бол эрч хүчтэй, цогтой ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа орон гэдгийг онцоллоо.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн талаар дурдаад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манай улс 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээж эхэлснээс хойш өдгөө 900 гаруй эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж буй талаар тодотгов. Мөн 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж, 2021 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон байдаг. Энэ бүгдээс Монгол Улсын гадаад бодлого бол энх тайван, эв нэгдлийг тууштай баримталж ирснийг харж болно.

Улс оронд, гадаад бодлогод эмэгтэй дипломатчууд илүү энх тайван, хамтын ажиллагааг эрхэмлэсэн, зөвшилцөх арга замаар асуудлыг шийдвэрлэдэг талаар олон улсын харилцааны феминист онолд дурдсан байдаг. Үнэхээр ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга нүдээ олсон гэдгийг судлаачид дүгнэсээр байна.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй санал солилцож, “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг гаргана.  Монгол Улс жендэрийн тэгш байдлыг 1924 онд хуульчилсан Азийн анхны орон юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17 хувь, Засгийн газрын гишүүдийн 14 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол өнгөрсөн онд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга томилогдон ажиллаж байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах зэргээр ажиллах шаардлагатай гэж дүгнэж буйгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.

Дэлхийн гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (194.230.158.90) 2023 оны 06 сарын 29

Banknii deeremchin, kazinochin hyrelsyg, ongonshatar geh met mafiin tolgoilogchdiin yanhan Dalbagar Zaan chihtei, suragch halimagt dyrdee ih itgejee,,,,syylgyi shaazgai , china torgo durdan monotoon syylgyi shaazgai

0  |  0
Top