Дуучин Мадонна эмнэлэгт яаралтай хүргэгдэж, эрчимт эмчилгээнд оржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

 

Орон нутгийн цагаар бямба гарагт дуучин Мадонна эмнэлэгт яаралтай хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт шилжжээ. Энэ жил 64 нас хүрч байгаа түүний хоолойд гуурс суулгаж амьсгалуулах шаардлагатай болсон аж. 

Мадоннагийн охин Лурдес Леон өнгөрсөн хугацаанд ээжийнхээ хажууд байсан бөгөөд Мадоннагийн менежер Гай Осеари "Мадонна нянгийн ноцтой халдвар авсан нь түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэд хоног хэвтэхэд хүргэсэн гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Мадонна эрчимт эмчилгээний тасгаас гарч, энгийн тасагт шилжжээ. 

Попын хатан хаан гэгддэг Мадонна хөгжмийн карьераа эхлүүлсний 40 жилийн ой энэ жил тохиож буй. Ойгоо тохиолдуулан "Celebration" аялан тоглолтоо долоодугаар сарын 15-аас Ванкувер хотноо эхлүүлэхээр болсон тэрээр нийт 84 удаа тоглолт хийхээр төлөвлөж байсан. Гэсэн ч энэхүү аялан тоглолт эрүүл мэндийн шалтгаанаар хойшилж болзошгүй байгаа тухай эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хандсүрэн(202.126.90.138) 2023 оны 06 сарын 30

Цоглог шүү! Эрүүл энхийг хүсэн ерөөе

0  |  0
chinzo hairtai(192.82.81.110) 2023 оны 06 сарын 30

hairtai duuchin madonna min hurdan edgeerei

1  |  0
chinzorig(192.82.81.110) 2023 оны 06 сарын 29

yu we hairtai madonna min hurdan edgeerei

0  |  0
Top