Яллагдагч Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгалаа

2023 оны 07 сарын 05

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Филиппиний Себу хотоос баривчилж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсад авчирч, улмаар дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шүүхээс түүнд яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны долоодугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцжээ.

Тус шүүхээс яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 07 сарын 06

SVG.Batboldiin map yah gejel baigaa bol.Nambariin.Enhbauar.Natsagiin Bagabanid.M.Enhboldiin mapuud songuuliig gartaa avahiin tuld.Badamjunaig zogsooj baih shiv.Mongoliin turiin tuluu mapuud alaltsaj bna daa.

0  |  0
Top