2022 оны аравдугаар сард Ч.Маралмаа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Харин Ч.Маралмаа нь давж заалдсан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.
Шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
дэндүү даварсан ал юм.
Иймэрхүү хэргийг давж заалдаж байгаа үед нь Дээд шүүх авч үзээд ял нь хөнгөдсөн байна гээд нэмж болдоггүй юм уу? Хэн ч яаж ч бодсон ч ял нь хөнгөн бөгөөд таараагүй нь тодорхой байгаа шүү дээ.