Биеийн тамирын улсын байгууллагын ажилчдын цалин 58-83% нэмэгджээ

2023 оны 07 сарын 06

Биеийн тамирын улсын байгууллага буюу Биеийн тамир, спортын улсын хороо, тохируулагч агентлаг, аймаг, нийслэлийн биеийн тамирын хороонд ажиллаж байгаа хүмүүсийн цалин харьцангуй бага байсан.

Харин тус салбар сайдтай болсноор энэ асуудлыг эрхэлсэн ажлын албыг бий болгож, тус салбарт ажиллаж байгаа 700 гаруй хүний цалингийн зөрүүтэй байдлыг арилгаж, бодлогын хүрээнд цалинг нэмэгдүүллээ. Тухайлбал, биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа ахлах арга зүйч, ахлах дасгалжуулагчийн өмнө нь авч байсан цалин 827.729₮ байсан бол одоо 83 хувиар нэмэгджээ.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Б.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлснээс хойш салбарынхаа ажилчдын цалингийн асуудлыг удаа дараа хөндөж, үр дүнд нь 2023 оны улсын төсвийн тодотголоор 23.4 тэрбум төгрөгийг баталж өгсөн байна. 

 

АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭЛ

Спортын дасгалжуулагчийн 3 шатлал, биеийн тамирын арга зүйчийн 1 шатлал байсан бол шинэчилсэн хувилбараар спортын дасгалжуулагчийн 2 шатлал, биеийн тамирын арга зүйчийн 3 шатлал бий болсон. 

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт:

ТҮ-8: Биеийн тамир, спортын байгууллагын улсын ерөнхий дасгалжуулагч

ТҮ-7:Биеийн тамир, спортын байгууллагын улсын дасгалжуулагч

ТҮ-6: Биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч

ТҮ-6: Биеийн тамир, спорт ... арга зүйч

Шинэчилсэн зэрэглэл:

ТҮСБ-5: Ахлах дасгалжуулагч, Ахлах арга зүйч

ТҮСБ-4: Дасгалжуулагч, Арга зүйч

ТҮСБ-3: Сумын арга зүйч

Спортын дасгалжуулагчийн 3 шатлал, биеийн тамирын арга зүйчийн нэг шатлал байсан бол шинэчилсэн хувилбараар спортын дасгалжуулагчийн 2 шатлал, биеийн тамирын арга зүйчийн 3 шатлал бий болсон.

АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ШАТЛАЛ, ДООД ХЭМЖЭЭ

Ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, арга зүйчид ТҮ-6 шатлалаар цалинждаг байсан.

Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт:

Шинэчилсэн шатлал, хэмжээ

ТҮСБ-5: 1,404,000.0 ₮ /637,460.0 төг буюу 83.1хувь нэмэгдсэн/

ТҮСБ-4: 1,273,000 ₮ /506,460.0 төг буюу 66.0 хувь нэмэгдсэн/

ТҮСБ-3: 1,213,000 ₮ /446,460.0 төг буюу 58.2 хувь нэмэгдсэн/

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ

(2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ)

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан.

“Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”

Нэмэлт, өөрчлөлт: Биеийн тамир, спортын төрийн үйлчилгээний мэргэжлийн албан хаагчид  8-10 хувийн нэмэгдэл  олгох 

-ТҮСБ-5: Ахлах дасгалжуулагч, Ахлах арга зүйч 8 хувь - 112,320.0 төг

-ТҮСБ-4: Дасгалжуулагч, Арга зүйч 8 хувь - 101,840.0 төг

-ТҮСБ-3: Сумын арга зүйч 10 хувь - 121,300.0 төг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top