Х.Нямбаатар: Д.Мөнх-Эрдэнэ  миний ажлын өрөө, бурхан тахилыг минь хүртэл лайвдаж л байсан...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 07

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ долоо хоногт болсон.

Шүүхийн шийдвэр гарсны дараа  Д.Мөнх-Эрдэнийн нэртэй пэйжээс Хууль зүйн сайдад хандан "Х.НЯМБААТАР аа ХУУЛЬ ЗҮЙН СААДАА минь албан тушаал мөнх биш шүү. Өнөөдөр чи хүчтэй байна! 

Монголын хууль, шүүхийн байгууллагыг ард иргэдийн эсрэг ашиглаж байгаа чинь гэмт хэрэг! Чиний хонгилын прокурор Ганхөлөг ажлаа сайн хийлээ!

Munkh-Erdene Даваагийн Мөнх-Эрдэнэ дүүгээс минь та нар айж үхлээ тэ? 

Сонгууль, улс төрөөс өөр юм бодохоо больсон новшнууд. Улс орныхоо байгаа царайг харчаач, үерийн муу усанд улс орон, ард иргэдийн амьдрал живж байна.

Нүүрсний хулгайчдаа хориод ялыг нь өгөөч! Боловсролын зээлийн сан, бусад сангийн хулгайчуудаа яллаач! 

Та нар амруугаа мөнгө чихүүлчээд яаж чадахгүй байгаа тийм үү!" хэмээн бичжээ. 
 
Харин Х.Нямбаатар "Хууль зүйн сайд шүүхийн шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй. Бусдын нэгэн адил шударгаар шийдэгдээсэй хэмээн хүлээж байсан. Муу л бол нөгөө хар овоохой гэгчээр хууль зүйн сайд л шүүмжлэлийн бай болдог нь жам юм. Д.Мөнх-Эрдэнийн хувьд миний ажлын өрөө, бурхан тахилыг минь хүртэл лайвдаж л байсан. Би түүний дэмжигч фэн нь гэх нь юу юм, гэхдээ түүний үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэж ирсэн" гэсэн байна.

Тодотгоход,  Анхан шатны шүүх : Д.Мөнх Эрдэнэд 

1. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2  жил, 6  сарын хорих ,

2. Худал мэдээлэл тараах хэрэгт  1000.000 төгрөгөөр торгох,

3.Хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт  2.700.000  төгрөгөөр торгох ял 

4. Хахуул өгөх хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2   жилээр хасаж, 1  жил, 4 сарын хугацаагаар хорих ял оноосон. 

Тэгвэл Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Д.Мөнх Эрдэнийн 

1. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг  илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1  жил, 10 сарын хугацаагаар хорих ял,

2. Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ъ(202.126.88.193) 2023 оны 07 сарын 10

Үнэн үг хэлсэн бүхний,эрх чөлөөг боогдуулж байгаа өнөөгийн төр засаг,муу байна.Та бүхэн өөрсдөө уучилж болохгүй их нүгэл үйлдсэн,худал хуурмаг нь өршөөгдөөд,шударга үнэн нь ялгагддаг байж болохгүй

1  |  0
Зочин(202.179.24.239) 2023 оны 07 сарын 10

Энэ Нямбаатар гэж худалч, зальтай боловсролгүй нөхрийг хурдан зайлуулаач ээ. Энэ хүн тийм сүрхий юм ыол Сайхан билэгийг аваад ирээч. Ерөөсөө худлаа ярьж, аль амар зөөлөн хүний нь авч ирж реклам хийж хоолоо олж идэж байна. Энэ хүнд боловсрол мэдлэг, чадвар% дадлага туршлага дутаж, хүххдийн тогллоом шиг зүйл хий байна. Одо ямар хэрэг хийлээ гэж Мөнхэрдэнэ гэдэг саваагүй нөхрийг шоронд хийж байна аа. тэрэн дорвол лувйарчидаа хийж эхэлсэн нв дээр биз дээ. Ичээч ээ

2  |  0
Тэр(150.129.143.123) 2023 оны 07 сарын 10

Тэгээд хозонтой хандаа юу иймхэн хууль зүйн сайдтай байж болохгүй хичнээн их хулгайчийг илрүүлээдч зохих ялы нь өгөхгүй шагнаад явуулж бнашдээ ёстой нэг бактер юмдаа

1  |  0
bi(202.126.89.92) 2023 оны 07 сарын 10

tur burxan shutdeggui yum. tur tumen ard uls ex ornoo shutdeg yum. turiiin svldee deedelj turiin tugandaa sugddeg yum malaa

1  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 07 сарын 10

Yadaj delhiid zarlagdsan hajuudaa baigaa SVG.Batboldoo bariavchilaad huringiig ni bityymjileej.Nydenii bulai lalar chi.Hyjaa nariig hamgaalj Dornodiig tamiin togoo bologsonoo uravsanii hariutsaliig 7 yeree hariutsah bolnoo umhii urvagchid urvagch.

1  |  1
Эрдэнэ (103.57.93.163) 2023 оны 07 сарын 10

Хөшөөчих юмаа кккк б энэ хүн

1  |  0
Иргэд (66.181.160.29) 2023 оны 07 сарын 10

Энэ хөгийн хулгайчид псдаа лалар гэж нэр өгье. Ард нь хүзүүгүй гм хулгайч нар бгаа

2  |  1
7(66.181.160.82) 2023 оны 07 сарын 10

Лаларт дор хаяж 5 жил өгөх байсын

3  |  4
Зоч(103.161.242.124) 2023 оны 07 сарын 10

Ёс суртахуунгүй алиа салбадай шиг нөхөр байналээ. Төрийн алба хашиж байх үедээ олон хүнийг гомдоосон ийм хүнийг анхнаас нь бодолтой тавих байсан юмдаа...

5  |  3
зочин(66.181.182.126) 2023 оны 07 сарын 10

угаасаа нахал бүтэлгүй амьтан даа ийм хүн төрийн алба хаана гэж ч юу байхав дээ хөөрхий

5  |  2
zochin(103.229.122.16) 2023 оны 07 сарын 10

pizkaad kharin ch baga yal ugchee ,

2  |  2
Top