"Хурд" хамтлаг ТӨРИЙН СОЁРХОЛ хүртлээ

2023 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан  Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын рок попын томоохон төлөөлөл болсон "Хурд" хамтлаг "Төрийн шагнал" хүртлээ. Харин Төрийн шагнал гардсан энэ цаг мөчид "Хурд"-ынхан хилийн чанадад тогтолтын бэлтгэлээ базааж байна.

Хурд хамтлаг нь 1993 онд байгуулагдаж өдгөө 30 жилийнхээ ойгоо өнгөрсөн зургаадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэнч фэнүүдтэйгээ нүсэр тэмдэглэсэн билээ.

Тус хамтлаг нь нийт 7 гишүүнтэй ба төрсөн ах дүү нар гэдгийг та бүхэн маань мэдэх биз ээ.

-Дамбын Ганбаяр-МУУГЗ-хамтлагийн ахлагч

-Дамбын Отгонбаяр МУГЖ-хамтлагийн продюсер, Voice Mongolia coach

-Дамбын Төмөрцог МУГЖ- хамтлагийн дуучин

-Дамбын Отгонбаатар-хамтлагийн бөмбөрчин, Уухай хамтлаг продюсер

-Дамбын Мөнхбат- хамтлагийн гитарчин

-Наранбаатар Намсрайжав- хамтлагийн гитарчин

-Төмөрчөдөрийн Наранбаатар  -хамтлагийн гитарчин

Хурд хамтлаг 30 жил тасралтгүй бүтээн туурвиж, нийт

-33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

-117 видео клип

-18 CD

-1 алтан пянз, 2 пянз

-249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн. 

Дэлхийн 60 гаруй сая Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол,  бусад орны Хятад, Казак үндэстэн болон Монгол туургатан маань Хурд хамтлагийн дууг сонсож, бүх цаг үед хамт байж ирсэн.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ta byhendee bayar hy(194.230.144.109) 2023 оны 07 сарын 10

Ta bygded bayar hyrgej az jargal eryyl enh amjilt sain saihan byhniig hysen erooe

0  |  0
Болд-Эрдэнэ(124.158.70.121) 2023 оны 08 сарын 01

Нийгэмд хэрэгтэй ард иргэдийн хайрыг булаасан дуу хөгжим юутай билээ бодтол Дамчаа гуайн оролцож дуулдаг эх орон гэсэн ганц л дуу байнаа. Бусад нь нөгөө л орцныхны үглээ дууч гэхэд хэцүү хараал хэлээд байгаа юмуу гэмээр юмнууд байна Залуучууд барууны гэж буруу ойлгоод юуч мэдхгүй нусан бурагтагууд гүйлдэж очиж үзээд дэврээгээд байдаг юм байна.Үс гэзгээ ургуулж элдэв төмөр гархи зүүсэн бөө гэмээр юмнууд дэвхэрч эвхэрч янз янз болсоор 30 жил өнгөрөөжээХүрэлсүх хуучинсаг гэж хэүүлэхгүй тулд төрийн шагнал өглөө

0  |  2
Хүнс хоол(5.136.189.146) 2023 оны 07 сарын 09

Наад дуучин, хөгжимчиддөө Төрийн шагнал өгөхөө болиоч ээ! Үйлдвэрлэл, хүнс зэрэг аж үйлдвэрлэлийн салбарын болзол хангасан эрдэмтэддээ өгөх хэрэгтэй байна аа.

0  |  0
Х(66.181.161.30) 2023 оны 07 сарын 10

Гоё хулгайчууд шүү

0  |  1
Bayar hurgie(202.9.40.181) 2023 оны 07 сарын 10

Bayar hurgie. Gol ni mundag humuujiltei , zuv ulger duurialaltai saihan ah nar baina.Iim hamtlagt uguhud yahavdee.Tsaashdaa hoich zaluusdaa ulam ih zuv zuilsiig tugeegeerei.Bayarlalaa.

2  |  0
999(122.201.31.184) 2023 оны 07 сарын 10

Баяр хүргъе. Ийм сайхан авъяастай хүүхдүүдийг төрүүлсэн бурхан шиг сайхан ээжид нь аз жаргал хүсъе.

5  |  0
Гриш(103.26.195.83) 2023 оны 07 сарын 10

Хурдынхандаа амжилт, сайн сайхныг хүсье.

4  |  0
mglchuud(202.126.89.218) 2023 оны 08 сарын 01

za ene arai heternee yu buteeeen yum be ene segsgeruud uls orond yu ch hiij chadahgui novshnuud estoi baas hurchihlee fc

0  |  3
Ииык(66.181.161.18) 2023 оны 07 сарын 07

Үнэхээр гоё одоо л ойлгож байна сүүлийн үеийн хамтлагуудыг сонсоод

0  |  0
Zochin(119.40.103.3) 2023 оны 07 сарын 07

Hurd bol minii shuteen xamtlag. Umnuus unexeer bayartai bna.

0  |  0
Top