Гадаадын хуулийн этгээдэд газрыг 15-60 жил ашиглуулах, 40 жилээр сунгах зохицуулалт ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУУЛЬД байна

2023 оны 07 сарын 07

Хөрөнгө оруулалтын хуулийн хуулийн төслийн  16 дугаар зүйлд  Хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллын талаар тусгахдаа, 16.1.1-т Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгана гэсэн нь ээлжит халуун сэдвүүдийн нэг болоод байна.

Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр   байр сууриа илэрхийлэхдээ:

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина” гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа  гэсэн  юм.

Харин  УИХ-ын дарга Г.Занданшатар  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар /2023.07.05/ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал, жагсаалтыг баталдаг. Жагсаалтад албан ёсоор энэхүү хуулийн төсөл орж ирээгүй учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөд иргэд хийгээд  нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Тиймээс хууль санаачлагч Засгийн газарт буцааж, улмаар  Газрын тухай хуулийн төслөөр холбогдох байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдын санал бодлыг сонсож,  дахин боловсруулах ёстой гэсэн чиглэл баримталж байна. Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн санал шүүмжлэлийг авах ёстой.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх тухай асуудал бол яригдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагалдаад Газрын тухай хуулийн төсөлд газрыг 60 жилээр ашиглуулахаас гадна 40 жилээр  сунгаж болох  заалт байсан. Энэ асуудлыг  Газрын багц хуультай нийцүүлэн  цогц реформтой уялдуулж шийдэх ёстой гэсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт гарсан учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн.

Газрыг 60+40 гэсэн байдлаар эзэмшүүлнэ  гэсэн заалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зүгээс хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа.  Ер нь УИХ асуудлын нүүдэл шийдлийг нь олох ёстой.  Гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжих  агуулгаар  зохицуулалт хийх ёстой. Гэхдээ  ийм хэлбэрээр оруулж болохгүй гэж үзсэн учраас буцаасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос  мөн  Үндсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй хэмээн хууль зүйн дүгнэлт гаргуулахаар саналаа ирүүлсэн. Энэ дагуу шийдвэрлэнэ гэсэн юм.

Тэгвэл энэ сарын 4-нд ЭЗБХ-ны хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед гишүүд төсөл дэх “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”  татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалтын талаар лавлахад Ч.Хүрэлбаатар сайд "Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалт"  гэж байсан.

Тодруулбал, газрыг 60 жил эзэмшүүлэх, ашиглуулах, дээр нь 40 жилээр сунгах зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд бий гэсэн агуулгыг тэрбээр илэрхийлсэн.

Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ,  “Үндсэн хуульд гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж болохгүй гээд заасан байгаа учраас энэ төсөлд “эзэмшүүлэх” гэдэг үгийг нь хассан. Одоо мөрдөгдөж буй, гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэсгийг л бид өөрчилсөн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд: Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн талаар зохицуулахдаа, 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах; гэж тусгажээ.

Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийг харахад, газар өмчлөх болон ашиглах гэсэн нэр томъёог дараах байдлаар тодорхойлжээ.

3.1.3."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;

3.1.4."газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; хэлэх юм байна.

Түүнчлэн хуулийн 30 дугаар зүйлээр, Газар эзэмшүүлэх хугацааг зохицуулахдаа: Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж тусгажээ.

Харин хуулийн 44 дүгээр зүйлээр Газар ашиглуулах тухай асуудлыг зохицуулахдаа:

44.1.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.

44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэжээ.



Тэгэхээр 17 дугаар зүйлээр Улсын Их Хурлын бүрэн эрхийг  зохицуулсан байна. Тухайлбал,  Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;

17.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах; эрхтэй аж.

Харин энэ хуулийн 18 дугаар зүйлээр Засгийн газрын эрхийг тодорхойлсон бөгөөд  гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар УИХ-аас гарсан шийдвэрийн хүрээнд энэ хуулийн  17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох эрхтэй байна.

Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд  гадаадын хуулийн этгээдэд газрыг 15- 60 жил ашиглуулах, 40 жилээр сунгах зохицуулалт байна. Тодруулбал, УИХ, Засгийн газарт ийм эрхийг хуулиар олгожээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(192.82.85.88) 2023 оны 08 сарын 12

80955877S AWN

0  |  0
MONGOL(75.58.11.157) 2023 оны 07 сарын 09

tegeed buruu bil zasaach=h dee yakh geed baIFAA YUM VE

0  |  0
Jj(73.172.24.164) 2023 оны 07 сарын 09

Huuli sanaachildan ulsuudiig nersiig il bolgoyoo.hezeech heregjuulj bolohgui

0  |  0
З(66.181.160.44) 2023 оны 07 сарын 08

Хужаа нар Монгол хүний нэр дээр маш их газар авч байшин барилга бариад байна Бүр аймгуудад аваад удаж байна

0  |  0
Зочин (64.119.18.37) 2023 оны 07 сарын 08

Гадныханд 100 н жил ашиглуулна гээд өөрийн иргэддээ 15 жил эзэмшүүлнэ гээд байгаа юм аадаа Хүрэлбаатар . Ашиглуулах , эзэмшүүлэх гэдэг их ялгаатай шүү

0  |  0
зочин(103.26.194.54) 2023 оны 07 сарын 09

Ашиглуулллах гэдгээ их нарийн тодорхойлохгүй бол 40-60 жил ухаж дуусаад л гарна. Ашиглууллаа гэхэд байгалийн баялагтай газар байвал яах юм, яг яаж ашиглуулах юм бэ, гэх мэтчилэн... энэ хуулийг заалт тус бүрээр нь нягталсан нь дээр байх. Наадмын үеэр орж ирнэ гэдэг маш ноцтой болоод л тэр байх. Цаг нь одоо биш байх. Олон улсын туршлага ярьдаг Батшугар хаачив? Тэгээд нухацтай шийдэх нь зөв байх. Олон намын төлөөлөлтэй болсон үед сайжруулаад оруулж ирсэн нь дээр байх.

3  |  0
хр(192.82.71.155) 2023 оны 07 сарын 08

Газар зарж мөнгө л олж байвал эх орон газар шороо хайран биш мэт боддог хөлдүү монголчууд олон болсон шүү. Газар худалдаж авч байгаа хүмүүсийн ихэнх нь хятадууд байгаа одоохондоо хуулиараа монгол хүний нэр дээр байгаа мэт боловч газрын хуулийг өөрчлүүлэхээр янз бүрийн аргаар зүтгүүлээд байгаа хүмүүс бол хужаа нарт газар зарсан шуналтай нүгэлтэй үхэр царайлсан мулгуу нөхөд юм шүү. Монгол хүний нэр дээр газар аваад барилга байшин барьсан хужаа нар энэ хуулийн өөрчлөлтийг хүлээгээд л хэдэн арваараа сууж байна.

3  |  0
чамд хамаа ч үгүй(202.126.88.170) 2023 оны 07 сарын 08

Шаагаад байгаарай энэ заалтнд 17.1.2т 15 с 60 гэсэн ямарч үг үсэг алга

3  |  0
Top