Шүүгдэгч С.Батдөлд 12 жил, С.Баттулгад 3 жилийн хорих ял оноолоо

2023 оны 07 сарын 07

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны долоодугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 07 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч С.Баттулгыг нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 05 жилийн хугацаагаар, 03 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  Р.Дашбилэгийг 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял, Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү нарыг тус тус 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Энхмандахыг 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,  Ж.Багамонголыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг,16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха ха(66.181.181.73) 2023 оны 07 сарын 11

Мөрдөх ажиллагаа дутуу, Хөрөнгийг нь хураагаагүй, ялын бодлого жигд бус, одоо давж заалдаад ял нь буурна, тэгээд мэдээж өвчин нь сэдрээд эмнэлэгт хэвтэнэ. Ек-ийн сонгуулиар Хүкийн дүү Хэрлэн нь өршөөл ахаараа үзүүлүүлчихнэ. Тэртээ тэргүй Хүк хуулиараа дахин сонгогдохгүй.

0  |  0
irgen(202.9.41.10) 2023 оны 07 сарын 10

Ene bol zugeer l jujug.Ard n bga B.Javhlan.Herlen nar tsever uldlee.TZiin meregjiliin bus undsen nariin meregjiliin ajil.tsag uein haluun tsegt ajillaj uzeegui.zugeer munge huulegch MAN taviul.Zendee olon gologdol.zerchil.7.5 tb hulgai hurtel garch bhd ene bgaad baihuu.Yl edelj bsan hulgaicjiig TZd oruulaad 7.5 tb baitugai idej uutal baiguullagiig zavhruulj bdg Herlen Javhlan 2 iin hdg ajil.Eer hen ch hiihgui.Udajgui gargaad gadagshaa yvuulna.MAN bol uls orni buteen baiguulalt.hamgiin chuhal salbar bsan ch eersfiin erh ashig.tanil talaa l bodno.Herlen ogtsroh tumen shaltgaan bga.

0  |  0
Шит(76.105.223.57) 2023 оны 07 сарын 08

Хууль бусаар олсон хөрөнгийг нь яаснаа зарлаач биздээ нуудаа

0  |  0
Иргэд(66.181.191.174) 2023 оны 07 сарын 08

Их бага ял өгсөн бна ард нь жинхэнэ удирдлагууд нь үлджээ

1  |  0
JAK(192.82.65.172) 2023 оны 07 сарын 08

HAYANHYRAATAI ADILHAN UILDEL YAGAAD YALGABARTAI HANDAJ BNA.HAYNHAYRBAA MASH IH ABILGALCH ZUGEER YABAJ BNA.ARD TUMEN HARAJ BGAA SHU.

1  |  0
Top