Нагоя башёгийн эхний хоёр өдрийн оноолт гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 07

Энэ сарын 9-нд буюу ирэх ням гаригт Японы мэргэжлийн сумогийн Нагоя башё эхэлнэ. Тэмцээний гол онцлог нь шинээр озэки цол хүртсэн Киришима /Кирибаяма нэрээ өөрчилсөн/ Б.Лхагвасүрэн ёкозүна цолны төлөө ширүүн дайралт хийж чадах эсэх. Мөн Хоошёорюү С.Бямбасүрэн болон Вакаматохарү, Дайешёо нарын хэн нь озэки цолны болзлын төлөө сайн барилдаж чадах эсэхийг харах байх болно.

Мөн домогт ёкозүна Хакүхогийн дэвжээний шавь Хакүохо Макүүчи зиндаанд анх дэвшин барилдах юм.

Мэргэжлийн сумо бөхийн холбооноос Нагоя башёгийн эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг хоёр хоногийн өмнө уламжлал ёсоор зарласныг толилуулья.

Зүүний магнайд босох ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй эхний өдөр Абитай, шинэ озэки Киришима Б.Лхагвасүрэн Нишигикитэй, Хоошёорюү С.Бямбасүрэн Тобизарүтай оноолт таарчээ. Та бүхэн оноолтыг дороос харна уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.96) 2023 оны 07 сарын 09

Одоо энийг үздэг амьтан байдаг л юм байх даа

1  |  0
Энхтүвшин (79.184.115.128) 2023 оны 07 сарын 08

Ямар сувгаар гарах вэ

0  |  0
Top