Өмнөд Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюссер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байжээ.
Тэрээр борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод, мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивласан байна.
И Сү Ман эл сайн үйлсээ “Гамшгийн эсрэг мод тарих хандив” гэж нэрлэсэн бөгөөд 100.000,000 воныг Улсын онцгой комисст төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өгчээ
Сэтгэгдэл ( 1 )
мундаг юм аа , танд сайн сайхныг хүсьэ