Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Наймын даваанд Улсын даян аварга Н.Батсуурь шинээр Улсын заан цолны болзол хангасан Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амласан бол Улсын аварга О.Хангай, Улсын гарьд М.Бадарч нар тунасан.
Дөнгөж сая Улсын харцага Ц.Бямба-Отгон даян аварга Н.Батсуурийг давж, Монгол Улсын Гарьд цолны болзол хангалаа.
Ц.Бямба-Отгон 1995 онд төрсөн. 185 см өндөр, 120 кг жинтэй.
2016 онд Сумын заан, 2019 онд Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цол хүртэж, 2022 онд буюу өнгөрсөн жилийн баяр наадамд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртэж байсан.
Энэ жилийн наадамд тэрбээр долоогийн даваанд Улсын заан Б.Пүрэвсайханыг давж, Улсын заан цолны болзол хангаад байсан билээ.
НАЙМЫН ДАВАА
Сэтгэгдэл ( 0 )