Улсын гарьд М.Бадарч НАЙМ ДАВЖ, үзүүр түрүүнд үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.

Наймын даваанд Улсын даян аварга Н.Батсуурь шинээр Улсын заан цолны болзол хангасан Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлаж барилдан, өвдөг шороодлоо.

Харин Улсын аварга О.Хангай Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарчид өвдөг шороодлоо. 

Ийнхүү Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын үзүүр, түрүү булаалдахаар Улсын гарьд М.Бадарч, шинээр Улсын гарьд цолны болзол хангаад буй Ц.Бямба-Отгон нар шалгарч үлдлээ.


Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх. 1990 онд төрсөн. 186 см өндөр, 132 кг жинтэй. 

2009 онд Сумын заан, 2012 онд Аймгийн арслан, 2017 онд Улсын харцага, 2020 онд Улсын заан, 2021 онд Улсын гарьд цол тус тус хүртсэн.
 


Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат. Ц.Бямба-Отгон 1995 онд төрсөн. 185 см өндөр, 120 кг жинтэй. 

2016 онд Сумын заан, 2019 онд Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цол хүртэж, 2022 онд буюу өнгөрсөн жилийн баяр наадамд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртэж байсан.

Энэ жилийн наадамд тэрбээр долоогийн даваанд Улсын заан Б.Пүрэвсайханыг давж, Улсын заан цолны болзол хангаад байсан билээ. 

 

НАЙМЫН ДАВАА
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  - Ц.Бямба-Отгон (У.х)
  2. О.Хангай (У.ав) - М.Бадарч (У.г)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top