Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны долоодугаар сарын 13-14-ний өдөр болж буй АСЕАН-ны Азийн бүсийн форумын сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож байна.
Энэхүү форумын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Хаяши Ёшимаса-тай уулзаж, хоёр талын хэмжээнд хийсэн томоохон айлчлалын үеэр тохиролцсон ажлын үр дүн эхнээсээ гарч буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.
Мөн бүс нутаг нэн ялангуяа, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, тогтвортой байдлыг хангах явдал нь нэн чухал гэдгээ уулзалтын үеэр талууд илэрхийллээ.
Түүнчлэн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Япон Улсын зүгээс 2023 оны 4 дүгээр сараас эхлэн монгол иргэдийг онлайнаар цахим виз мэдүүлэх болон хүлээн авах боломж бүхий цахим визийн системд хамруулж, визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Япон Улсын Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч буйд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 4 )
монгол дээл ямар ч хүнд зохидог доо
Гадаад руу их тэнэж байгаад гадаадын бэр болох аюултай шүү энэ монгол хүүхнүүд. Нөхөр хүүхдээ бодоод гадаадын бэр болохгүйг хичээгээрэй сайд минь.
nud duuren xuuxen
Улам л чавганц гэлэнмаа шиг болоод байх юм