Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн өчигдөр (2023.07.13) Унгарын нийслэл Будапештэд эхэллээ.
Монгол Улсаас найман тамирчин тус тэмцээнд оролцож байна.
Тэмцээний эхний өдөр 57 кг-д "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазар Ираны Ахмад Мохаммаднежаджаванд 1:4-өөр, 74 кг-д ОУХМ О.Сүлдхүү Израилийн Митчелл Финесилверт 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл ОУХМ Т.Тулга дөрвөн барилдаан хийж, аварга боллоо.
Т.Тулга энэ амжилтыг үзүүлснээрээ Дэлхийн чансаанд 65 кг жинд гуравдугаарт эрэмблэгдэж эхлэв.
Энэ талаар түүний багш, Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга "Дэлхийн чансаа олгох 2023 оны сүүлийн тэмцээнд Т.Тулга шавь минь дөрөв барилдан, 33:0 үнэлгээтэй буюу оноо алдалгүй түрүүллээ. Дэлхийн чансаанд жиндээ гуравт эрэмблэгдэн, ДАШТ-д сорилгүй оролцох боллоо. Энэ амжилтад хүрэхийн тулд чансаа олгох гурван тэмцээнд хувийн зардлаар амжилттай оролцож, гурван удаа түрүүлж, түүхэн амжилт бүтээлээ. Тусалж дэмжиж явдаг бүх хүмүүст баярлалаа. "Нью прогресс" группт баярлалаа" гэжээ.
Өнөөдөр Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн үргэлжилнэ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү Францын Элояантай эхний учраа таарсан бол эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын тамирчин Сара Хилдерантстай хүч үзнэ. Тэмцээн Монголын цагаар 16:30 цагт эхэлнэ
Сэтгэгдэл ( 5 )
Бид хэзээ нэг биэ биэнээ хүлээн зөвшөөрдөг болно доо. Хоорондоо биш дэлхийн дэвжээнд гадны тамирчидтай өрсөлдөцгөө .Тулгад амжилт хүсьэ.
Сорилгүй гэдэг ч дээ, зөв үү, сумын наадамд түрүүлнэ гэдэг улсын наадамд сайн барилдах баталгаа болохгүй ш дээ, бүр ганц давахгүй байж ч болох
bolomj buu ald amdrald oldoh bolomj olon bich uchir ene zaluu giin amjilt urd chin bna buh bolomj uruus chin chaltaalna amjilt
Т.Тулгад амжилт хүсье. Энэ жил дэлхийн аварга ээр ийм шаргал медаль зүүгээд зогсож байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
ДАШТ-д сорилгуй явна гэж байхгуй байлгуй дээ, энэ тулгыг энэ формоо хэр удаан хадгалхыг хэн мэдэх юм бэ, маргааш мах болчихгуй гэсэн ямар ч баталгаа байхгуй ш дээ, ямар ч тохиолдолд ДАШТ-ын емне сорил хийх нь зев шуу