Найруулагч Пак Ки Ён Монголын кино урлагийг сонирхож эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

Өмнөд Солонгосын Кино зөвлөлийн дарга, нэрт найруулагч Пак Ки Ён баяр наадмын өдрүүдэд Монголд зочилж, "Монголын эдийн засгийн форум 2023"-ын "Шинэ боломж болон аялал жуулчлал" хэлэлцүүлэгт панелистаар оролцжээ.

Тэрбээр мөн Монголын кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын уран бүтээлчидтэй хамтарсан кино төсөл хөгжүүлэх, хоёр улсын кино түгээлтийг дэмжин ажиллах, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг хэд хэдэн асуудал дээр хамтрах талаар санал солилцож, шийдэлд хүрсэн байна. 

Өмнөд Солонгосын Кино зөвлөл болон Монголын үндэсний кино урлагийн зөвлөлүүд энэ хавар болсон 76 дахь Каннын Олон улсын кино наадмын үеэр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн ба энэ удаагийн уулзалтаар илүү бүтээлч санал, санаачилгууд гаргахад анхаарчээ. 
 

Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундралын хамт

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.164) 2023 оны 07 сарын 16

Угаасаа монгол кино солонгос киноноос ялгагдах юмгүй болсон доо, дээр үеийн кинонууд шиг жинхэнэ монгол кино одоогийн киночдоос гарахгүй ээ

5  |  0
zochin(150.129.142.110) 2023 оны 07 сарын 16

khuwtssaa tokhiruul , uunees chini IQ chini kharagdana , iim khemjeenii arga khemjeend iim khukh delengee kharuulsan baikh tokhiromjgui ,

4  |  0
УНДРАЛ АВГАЙ(139.5.219.93) 2023 оны 07 сарын 16

ШОГ АВГАЙ

3  |  0
Ааааа(202.21.108.10) 2023 оны 07 сарын 14

Манайхан амбицтай, эднүүд нялхамсаг. Харин гоё хоршиж чадвал жинхэнэ кино гарч болох л бх.

0  |  0
Top