Өмнөд Солонгост дөрөв хоног дараалан бороо орсны улмаас байгалийн гамшигт нэрвэгдээд байна.
Газар доорх хонгилд хүмүүс үерийн усанд боогдон гарч ирэх боломжгүй болсон учир аврах ажиллагаа эхлүүлжээ. Сүүлийн хэдэн хоногийн хугацаанд тус улсад үерийн улмаас 37 хүн амиа алдсан гэсэн албан ёсны мэдээг Дотоод хэргийн яамнаас гаргалаа.
Өнгөрсөн ням гаригт Чонжү дэх газар доорх хонгилд 10 гаруй автомашин болон тодорхойгүй тооны хүн үерийн усанд боогдож, аврах ажиллагааг эхлүүлсэн юм.
Бямба гаригийн өглөө үерийн ус маш эрчтэйгээр хонгил руу урссан учир тэнд байсан хүмүүс гарч чадалгүй хашигджээ.
Одоогоор хонгилд хашигдсан хүмүүсээс 9 нь нас барсан гэсэн эмгэнэлтэй мэдээ түгээд байна. Мөн 11 хүнийг сураггүй алга болсонд тооцож, эрэн хайж байгаа ажээ.
“Үнэндээ энэ хонгилоос хүүхдээ эсэн мэнд гарч ирнэ гэсэн найдлага төрөхгүй байна. Гэхдээ бас орхиод явж чадашгүй нь. Энэ их хүйтэн усанд хүү минь яаж зовж байгаа бол гэж бодохоор зүрх минь тэсэхгүй нь” хэмээн хонгилд усанд хашигдсан нэгэн залуугийн аав ярьж байна хэмээн Yonhap News мэдээллээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч гадаадад айлчлалаар яваа тул үерийн гамшгийг байж болох хамгийн бага гарзтайгаар давахыг Ерөнхий сайддаа даалгажээ.
Умард Кёнсан мужид 19 хүн үерт амиа алдаж, 8 хүн сураггүй алга болжээ. Энэ нутгийн олон айлын гэр рүү үерийн ус орсон байна. Одоогоор 1500 гаруй хүн үерийн улмаас гэртээ буцаж ирж чадаагүй байгаа тухай Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Ноднин зун мөн үерийн гамшгийн улмаас Өмнөд Солонгост 11 хүн амиа алдсан юм. Эдгээр хүмүүсийн 3 нь Сөүл дэх байшингийн подвальд буюу “Оскар” гардсан “Шимэгч” киноны зураг авалт хийсэн газартай төстэй газарт амьдарч байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Udahgui solongos,japanaas uert avtsan mashinuud ih orj ireh bhdaa manaid....
Хаарамсалтай байна гэхдээ маш олон хүн амтай гэхэд солонгос улс маш сайн ажиллаж аврах ажиллагааг явуулж байна.
Эх дэлхийгээ хайрла. Энэ бол дөнгөж эхлэл.
Xun turulxtun bid baigali delxiigee xairlan xamgaalaxgui bol iimerxuu baigaliin gamshig ulam olon davtagrax niguurtai tsag ued amidarch baina. Shunal xyslee bagasgaj, boldog bol arulgaj delxii eejee xairlatsgaya.
ӨСолонгосын ерөнхийлөгч огцрох нь тодорхой боллоо. Яг энэ үед тэрээр Зелетэй гар барин мансуурч сууна. Одооноос ӨСочууд бүүр олноороо еөкөө эсэргүүцэн жагсах нь тодорхой.