Криштиано Роналдо Дос Сантос Авэйро Саудын Арабын “Аль Наср” клубын тоглогч болсноос хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Роналдог дуулиантайхан очихоос өмнө энэ лиг рүү олны танил төдий цөөн тооны хөлбөмбөгч л очдог байлаа. Одоо тэгвэл Европын хөлбөмбөгийн их нүүдэл тийш чиглэжээ. Энэ их нүүдлийн замыг нээж өгсөн хүн гэж Криштиано Роналдо өөрийгөө хэлсэн байна.
“Би Европын хөлбөмбөгт буцаж очихгүй. Энэ хаалгыг бүрмөсөн хаасан. Одоо би 38 настай. Тэгээд ч Европын хөлбөмбөг чанараа алдсан. Тэнд бусдаасаа илт тасархай хүчтэй ганц л чанартай лиг байдаг нь Премьер лиг.
Харин жилийн дараа гэхэд Саудын Арабын лиг Турк болон Нидерландын лигийг чанараараа гүйцэх болно. Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч хэлэхдээ Саудын Арабын лиг рүү ахмад тоглогчид явж байна гэсэн байна лээ. Үгүй дээ, Рубен Невеш л гэхэд залуу тоглогч шүү дээ.
Саудын Арабын лигт би ирснээр шилдэг хөлбөмбөгчдийн нааш зүглэх замыг нээж өглөө. Энэ бол бодит баримт. “Ювентус”-т намайг очих хүртэл Италийн Сери А үнэндээ мөхчихсөн байсан. Харин намайг очиж гэрээ хиймэгц эргэн сэргэсэн.
Ер нь Криштиано хаана очно, тийш олны анхаарал ханарч байдаг юм. Намайг Саудын Арабын лигт очлоо гээд шүүмжлээд л байсан. Тэгсэн одоо хар даа. Миний нээж өгсөн замаар хөлбөмбөгчид ирж явна. Саудын Арабын лиг Мэжор лигээс ч илүү” хэмээн Роналдо өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
баярлалаа