БУЛГАН I Болгар улстай хүүхдийн зуслан солилцооны талаар зөвшилцөв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Бүгд найрамдах Болгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Валентин Ангелов Булган аймагт зочиллоо. 

Тус уулзалтаар Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд Болгар улсын Засгийн газрын хөтөлбөрийг 10 хүртэл оюутныг сургах, мэргэжилтэн бэлтгэх, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах сургалтад хамруулах чиглэлээр санал солилцлоо.

Мөн аялал жуулчлал, Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, Булган аймаг, Болгар улсын мужтай ах дүүсийн холбоог шинээр тогтоох, хүүхдийн зуслангийн солилцоо хийх туршлага судлах болон спортын хамтын ажиллагааны тухай ярилцаж, тодорхой саналуудыг хэлэлцжээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(122.201.31.79) 2023 оны 07 сарын 20

hhha

0  |  0
Top