Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн агентлагуудын нэрийг барьсан цахим орчин дахь луйвар, залилангаас сэргийлэхийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас сэрэмжлүүллээ.
НҮБ нь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хувь хүн, албан байгууллагаас урьдчилгаа төлбөр авдаггүй.
Нийгмийн сүлжээ, цахим орчинд НҮБ-ын нэрийг барьсан луйвар, залилан ихсэж буй тул та бүхнийг мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Сэтгэгдэл ( 0 )