Хоошёорюү: Ахдаа амласандаа хүрсэндээ баяртай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн түрүү бөхөөр Хоошёорюү С.Бямбасүрэн шалгарч, Японы Эзэн Хааны цомыг анх удаагаа гардсан төдийгүй озэки цолны болзол хангалаа. Сүүлийн гурван башёд 10-5, 11-4, 12-3 /түрүү/ амжилттай барилдсанаар давааны тоо 33-д буюу сэкиваке цолтой бөх озэки цол хүртэх болзлыг бүрэн хангасан юм.

Тэмцээний сүүлчийн өдөр ёкозүна Хакүхогийн дэвжээний 19 настай шавь Хакүохог даваад, нэмэлт барилдаанд Хокутофүжиг давснаар 24 насандаа ийнхүү анх удаагаа түрүүлсэн. Хокутофүжиг давсныхаа дараа дохёгоос буугаагүй байхдаа л баярын нулимсаа арчих нь харагдсан. Тиймээс ч сэтгүүлч энэ талаар асуухад “Уг нь тэвчье гэсэн ч чадалгүй нулимс унагачихлаа” хэмээн өгүүлсэн юм.

Түүний авга ах Асашёорюү Д.Дагвадорж эдүгээгээс 21 жилийн өмнө буюу 2002 оны Кюүшюү башёд анх удаагаа түрүүлээд мөн дэвжээний хажууд баярын нулимсаа арчин суусан агшин сумо сонирхогчдын сэтгэлд дахин сэргэн харагдсан биз ээ.
 

Сэтгүүлч Хоошёорюүгаас “Та баяраа хэнтэй эхэлж хуваалцах вэ?” гэхэд Тацунами ояката буюу багшийгаа хэлээд дараагаар нь ахтайгаа гэж хэлсэн юм. С.Бямбасүрэн Нагоя башёгийн өмнө Монголдоо ирж, Асашёорюүтай уулзаж, мөн өвөө Д.Долгорсүрэн заанаар мэх заалгаж буй бичлэг сошиалд тарсан. Тэр үеэр Асашёорюү дүүдээ “Энэ башёд түрүүлээрэй” гэж хэлсэн юм байна.

Тэгвэл өчигдөр түрүүлснийхээ дараагаар Хоошёорюү “Энэ тэмцээнд түрүүлээрэй гэхэд нь би чадах бүхнээ хийнэ ээ гэж хариулсан юм. Ахдаа амласандаа хүрсэндээ баяртай байна” хэмээн өгүүлжээ.

 Харин Асашёорюү твиттертээ дүүгийнхээ түрүү бөхийн шагнал хүртэж буй агшин гарч буй зурагтын өмнө бахархалтай зогсож буй зураг оруулаад 25+1 гэж бичжээ. Энэ нь өөрийн 25 түрүү дээр, дүүгийнхээ 1 түрүүг нэмж буй утгыг илэрхийлж байлаа.

Озэки Котошогикү буюу одоо Хидэнояма ояката Хоошёорюүгийн талаар ярихдаа “Дайэшёо, Вакамотохару нар тэмцээний сүүлч рүү унаж болохгүй гэж биеэ барьсан учраас озэки цолны болзол хангах боломжоо салхинд хийсгэчихлээ. Харин Хоошёорюү сэтгэлийн хүч илүүтэй учир тэр хоёроос өрсөж озэки цолны болзол хангалаа гэж бодож байна. Ер нь Хоошёорюү бол ахынхаа эрч хүчийг өвлөж авсан бөх. Цаашид улам сайжирч, илүү хүчтэй болно. Би түүнийг озэки цолоор тогтохгүй болов уу гэж бодож байна. Түүнд ёкозүна болох эрч хүч байгаа. Өөрөө ч үүнийгээ мэдэрч, тэмүүлэх байх. Ахтайгаа адил ёкозүна цол хүртэж, сумогийн од болох магадлал өндөр” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsirk tsirk tsirk(106.130.44.191) 2023 оны 07 сарын 26

neg l ih tsirk yrisan ulsuud. yum buhen chin huviin umch bhdaa l iluu sain hugjinu shuudee.

0  |  2
Зочин (64.119.23.74) 2023 оны 07 сарын 26

Улс төр бизнес гэсэн заваан юмтай бүү хутгалдаарай даа.Давгаа ч одоо нэг их хүндгүй болсоон

1  |  0
Otgoo Enhjin(182.232.12.212) 2023 оны 07 сарын 25

Za avsan l Dawgaa bolhoos bvgdl avahiig hvsen shdee tsirk baidgwaa yumaa bvgdiin aldchaad yu hutsaad bgan ta nar Dawgaa butsaagad ugwul bas negn bulaagal avna shdee hudlaa shaahaa l bol ugaasaa Mongoliin aatai omogtoi saihan er shvv bi bol baharhan ta nar yach muulsan gilzan naad hvn chin ter Batbayriig l haraldaa yarmagiin denjiig ter chigten avsan bga bizdee ta nar yuch helj chadahkvi bga bizdee tegwel yarmagiin denjdeeree Delhiid bhkvi gants tsirk barihkvi yasiin chadahkvi bj shaahiin psdaa nar chin

4  |  1
Иргэн(66.181.177.104) 2023 оны 07 сарын 25

Даруухан байгаарай даа бурхан минь, ээ дээ эвдрэх вий дээ

4  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 07 сарын 25

tsirk ogoxgyi bol ta nar xol yavkhgyi dee

1  |  2
Зочин(192.82.69.63) 2023 оны 07 сарын 25

Төстэй нь ч төстэй юм аа, бөхөөс бусдаар л ахыгаа битгий дуурайчхаасаа билээ

7  |  0
Зочин(103.26.194.44) 2023 оны 07 сарын 25

Аса шиг аатай бол хол явна

4  |  1
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 07 сарын 25

Dolgorsyrengiihen Mongoliin tserkiig butsaagaad ih goio bolgood.Mongold ni uguh baihaa.Tegvelch Dolgorsyrengiihen Udamaaraa ard tymenii hyndet irged boloh baih.Uls eh oronoo zovoh yed ni hyvdaa avj samraagyi biz.

6  |  1
Самдан(202.179.26.135) 2023 оны 07 сарын 26

Дагвадорж ЦИРК-г буцаагаад өгвөл жинхэнэ Аварга, үгүй бол зүгээр өт хорхой....

9  |  1
Top