Төв аймгийн Эрдэнэсант сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн түүхэн ойн баяр наадам, мөн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн анхны мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медальт, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын цээж баримлыг хань ижил, үр хүүхдүүд нь нэрэмжит сургуулийнх нь өмнө сүндэрлүүлжээ.
Энэхүү баримлыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат барималч Ж.Түмэнчулуун бүтээжээ.
Мөн энэ үеэр аваргын гэр бүлийнхэн Эрдэнэсант сумын уугуул иргэн Гомбосүрэнгийн гэр бүл, "Ротари" клубийнхэнтэй хамтран, Эрдэнэсант сумын сургуулийн номын санг иж бүрэн шинэчлэн тохижуулснаа хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Их аваргатай нүгэлтэй адилхан баримал болжээ. Уран барималчид нь баярлалаа
Түмэнчулуун өөр хүний цээж баримлыг Мөеөө аваргын хөшөө гэж гүжирдэж аваргын үр хүүхэд гэр бүлийн хүмүүсийг залилан мөнгий нь завшсан юм шиг харагдаж, уншигдаад байна.