Монголын боксын холбооны удирдлагууд холбооны шинэчилсэн төлөвлөгөөний дагуу тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, эрүүл хооллолт, тэсвэр даах чадвар зэргийг нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухаантай уялдуулан ажиллаж байна.
Монголын боксын холбоо спортын мэргэжлийн сэтгэл зүйч, хоол зүйч болон хүчний дасгалжуулагчтай гэрээ байгуулж, арын албаны хүчээ илүү зузаатган, есдүгээр сард болох Азийн наадам, Олимпын эрхийн тэмцээн болон тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажилдаа оржээ.
Сэтгэгдэл ( 0 )