“Дэлхий” хамтлагийн “Хүмүн” хөгжим Жюү жицүгийн ДАШТ-ий “Сүлд дуу"-гаар эгшиглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Сонссон хүн бүхнийг дотогшоо чимээлэх боломжийг олгодог онцгой, содон аялгуу хөгжмийг эгшиглүүлдэг амьд хөгжмийн “Дэлхий” хамтлаг Монгол эх оронд зургаан өдрийн турш үргэлжилсэн Жюү жицүгийн ДАШТ-ий нээлт болон хаалтын үйл ажиллагаанд оролцлоо.

Тус хамтлагийн “Хүмүн” дуу Жюү жицүгийн “Сүлд” дуу болон тоглогдсон юм.

Энэ жилийн хавар бие даасан уран бүтээлээ сонсогч, олон түмэндээ зориулан тоглосон “Дэлхий” хамтлагийн “Хавар”, “Уухай”, “Ус” зэрэг олон сайхан аялгуулаг дуу хөгжим сонсогч бидний хэдийнээ танил уран бүтээлүүд болж чадсан билээ.

“Welcome to Mongolia” уриатайгаар эх орны нийслэл Улаанбаатар хотод 6 өдрийн турш Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан Монголын Жюү Жицүгийн холбоо, аялгуулаг олон уран бүтээлийг туурвиж буй “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид цаашдаа ч хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд өргөжүүлэхээр боллоо.

Тус тэмцээнд  50 орчим улс орноос ирж өрсөлдсөн 1000  гаруй тамирчид тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд сэтгэгдэл тун өндөр буйгаа илэрхийлж байлаа. Учир нь “Монголд тавтай морил” уриан Жюү жицүгийн ДАШТ-ийг зохион байгуулагчид өндөр түвшинд “Монгол орон”-ыг өргөн хүрээнд сурталчилсан арга хэмжээнүүд зохион байгууллаа.

Энэ дундаас онцолбол “Монгол орны гайхамшиг”-ийг мэдрүүлсэн Монгол орны өвөрмөц содон байгаль, дахин давтагдашгүй өв соёл үнэртсэн “Дэлхий” хамтлагийн онцгой өвөрмөц уран бүтээлүүд байлаа.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top