Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-д хийсэн ба уг нөлөөллийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгаа юм.
Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150.000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин БНСУ-аас ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байна. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Өмнөд Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүллээ.
Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн НӨЛӨӨЛӨГЧ / influencer/ -ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж, Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, мөн малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бидний аяллын тухай 3 цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон руу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 13 )
Za мөнгө бодоод жуулчид гэж хошгоруулаад бхийн оронд Улсаа хөгжүүлж байж соёлтой цэвэрхэн баймаар бх юмаа. Гадаал орнууд хичнээн сайхан байгальтай хичнээн гоё орчин байдаг билээ. Энэ орк уудын өмнөөс ичээд бх юма. Бага буурай орон ч цэвэрч хөдөлмөрч байяаа
сайд жуулчины бөгсөнд унаа юу? Амархан доошоо орох юм аа. Монгол улсыг маань уландаа гишгэчих боллоодоо доо.
Солонгосын яанхнуудаар эх орноо сурталчлах нь дутаад байсан юм уу
Монголын нүүдэлчдийн амьдрал бол хэдэн мянан жилийн өмнөх шигээ натур, оригоороо байгаа, давтагдашгүй, өвөрмөц, дэлхийд ховордож байгаа үзмэр шүү дээ. хүн төрлхтөн техникийн хөгжлөөс залхаад нүүдэлчдийн амьдралыг өөрийн эрхгүй срнирхож эхэллээ
Модель гэчихжээ ккккк
Заа яршигаа сайд хэдэн жуулчин эм тэй уулзаад хэмх доошоо хийчих юмаа монголчуудыг
Хийе бүтээе гэсэн хүн арга эвийг хайна, Залхуу нэгэн аян шалтаг хайна.Болж бнаа Эмэгтэйчүүд сэтгэл татна. Сайхан бүхэн сэтгэл сэргээнэ. Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна.
Hoyor ni aimaar targan emegteichuud bna
Gazr bugdiin zahiin zadrsn yumnudig huleej avlaach get shig,mngol hunee nigdrt tavihguide,has gazriin zamin huhjudig ,zz
ene Mongol banhar medrel zugeer u neg badarchin irsen neeh tom bolgoh ajil aa hiij chadahgui ene Mongol banhar zailj uz
Тэндээ бол нэртэй л юм байгаа биз, энд бол жирийн л нэг жуулчин, өөр хийх ажил энэ сайдад байдаггүй л юм байх даа, ирсэн жуулчин бүртэй уулзах уу тэгээд
Ingej doish ordogl yum bhda,o hoorhii zz
манай хэдэн дарга нарыг худалдаад авах маш амархан гэдгийг ойлгуулчих шиг санагдлаа. Өмнө нь Тайландын ерөнхий сайд хүүхэн айлчлахад манай АН-ын хэдэн дарга хөөрөөд эмэгтэй хүн оруулахгүй гээд барьчихсан байсан гэртээ оруулж, тулганы галаа асаалгаж билээ. Ха ха ха. Ёстой одоо ч нүдэнд харагдаж байна ш дээ. өмнө нь ирсэн солонгосын телевиз, киноны одуудыг хялайх ч үгүй л байсан. Эмэгтэйчүүдийг лайк дарлаа гээд шүүмжлээд л байсан. Хөөрхий одоо энэ хэдийн царайг хар даа. Нөгөө МОНГОЛ гэдэг кинон дээр гардаг хэдэн түшмэлүүд аятай л байна